“Гэр”-ээ хаясан монголчууд
2018-02-27

2013 онд ЮНЕСКО-гоос Монгол гэрийг хүн төрөлхтний СББӨ-ийн төлөөллийн  жагсаалтад бүртгэлээ. Үүний дараа бөхөө, наадмаа хуучны хийцтэй данхаа ч болсон  энэ мундаг бүртгэлд оруулахаар монголчууд хөдөлж эхлэв. Өв соёл бол үндэстэн угсааны дархлаа гэдгээр нь ингэж хөдлөх нь 100 хувийн зөвтгөлтэй.

 

 

Гарын уртай нэг дүү маань их найман ханатай бүрэн сийлбэртэй “Монгол гэр”-ээ урлажээ. Сийлбэр энэ тэр бүгдийг гар хийцээр буюу нарийн мужааны ухаанаар хөлс хүч шавхан хийжээ. 50-д сая төгрөг гаргаж 100 саяар зарахаар судалж эхэлжээ. Ингэтэл урд хөршийн  Эрээн хотод үнэ хүрдэг тул 80 сая хүргээд төвөггүй борлуулах зуучлагч гараад ирж. Өнөөх сайхан гэр хил давлаа.  Жил болсон ч гэр зарагдсангүй. Учрыг асуувал яг тийм хийцтэй хямд гэр Эрээн хотоор дүүрэн болсон ба ханш унаж 60 саяас дээш гарахаа байсан гэнэ.

 

Уламжлалт гар урлал, бэлгэдлийг цогцоор нь хадгалсан Монгол гэр урлачих гарын уртай хүн эмч инженер шиг олон биш. Гэтэл Эрээн хотод үнээ алдаж буй Монгол гэрийг хэн ингэж зуны амбаар шиг хурдан хийчихээд байгаад гайхшрал байна. Энэ асуултад баттай хэлж чадах зүйл бол ард нь Монгол дархан мужаан байхгүй. Цаашлаад Монгол гэр хийхийн тулд өмчлөгч улсаас “патент” зөвшөөрөл хэрэгтэй гэсэн нэхэл шаардлага тавьдаг газар алга.

 

Уламжлалт эко сууц бөгөөд тойрог суурьтай, тал бөмбөрцөг маягийн хэлбэртэй, гэрэл, дулаан болон агаарын зөв солилцоотой, газар хөдлөлт, салхи шуурганд тэсвэртэй, бөх бат, эвхэж задалж угсрагдах оньсон зохиомжтой, том бага янз бүрийн хэмжээтэй хийж хэрэглэж болдог...гэж  Монгол гэрийг соёлын нэг өв болохыг мориныхоо магтаал шиг урсгаж болно. Ганц хадаас төмөр орохгүй угсарч босдог Монгол гэрийг одоо баруун европ, алсын Америкт хүүхдийн тоглоом шиг угсарч зах зээлд зарж байгаа сурагтай. Ард нь нэг Монгол хүн “автор” болоод хувь хүртэн  сууж байна уу гэвэл үгүй. Дэлхийн үнэт өв соёлын нэг “ Монгол гэр”- ийн эзэн монголчууд нь харийн нутагт харийнхан барьсан гэрийн гадна нь селфи хийж зогсоно.

 

Зөвхөн урд хөрш Эрээн төдийгүй баруунд ч Монгол гэрийн хээ сийлбэрийг хийдэг тусгай багаж, компьютер  автомат шугам бий болсон сурагтай. Эсгий бүрээсийг нь хямдхан ачуулаад нийлүүлэх овсгоотой Монгол аль ч улсад байж байгаа. Харин “гэр”-ийн эзэн Монголын элчин, консул төлөөлөгчийн талаас хэнбугай нь энэ гэрт морилж юмны эзэн шиг загнаж, буулгуулж хураадаг вэ гэдэг нь тодорхойгүй. Олон улсад дагаж мөрддөг өв соёлын хамгаалалт, өмчлөх эрхийн тухай олон зохицуулалт байгаа ч манай тал ийм төрлийн зохицуулалтаас бүрэн гээгдсэн мэт харагдана.

 

Өв соёл бол газар нутгийн дайтай яригдах улс үндэстний дархлаа. Биет ба биет бус өв соёлоо хамгаалах ба сурталчлахад батлан хамгаалах салбартай дүйцэх мөнгө төсөв баталдаг улс орон бий. Яагаад ингэх болсон шалтгаан нь харин гашуун.

 

Япончуудыг нутгаасаа хөөснөөр солонгосчууд газар нутагтайгаа үлдсэн. Харин өв соёлын үнэт бичээс түүхэн олдворуудаа бүрэн устгуулсан. Үр дүнд нь  эрт цагт Солонгос гэж байсан эсэхэд эргэлзэх хэмжээнд  дэлхийд гээгдэх дөхсөн. Ингээд өв соёлоо сэргээх төдийгүй эрт өвгөдийн түүхийн ул мөрөө сэргээх их ажилд даруй 50 жил зарцуулж, асар их төсөв мөнгө гаргасан бодлого хэрэгжүүлсэн. Эртний Солонгос хүмүүс Хятадын нэг газарт амьдарч байсан ул мөрийг хөөж олсон ханз судлаач Солонгос эрдэмтэнд тусгай хангамжид амьдрах, насан туршийн тэтгэлгийг төрөөс нь өгсөн байдаг. Манайд бол үүнтэй зүйрлэх хангамжийг сонгуулиар буусан Ерөнхийлөгч, нэг бол Оюутолгойн Монгол талын ТУЗ -ийн гишүүд  л эдэлдэг юм шиг билээ. Ийм том хэмжээнд дэмжүүлж ажилладаг Солонгос эрдэмтэн судлаачид эртний Солонгос хүн байсан ул мөр олохоор одоо ч Азиар нэг “зугаалж” яваа. Тэд нэг  шавар ваарны хэлтэрхий олсон ч “Солонгос хүн хийжээ” гэж нотлохын төлөө бүх амьдарлаа зориулж чадна.  Арыг нь төр нь дааж, мөнгөөр “зодно”.  

 

Харин дэлхийн талыг эзэлсэн Чингис өвөө, Хүннү гүрнээр бахархдаг бид өв соёлын хамгаалалтаа яаж дархалж , түүхийн ул мөрөө хэрхэн бэхжүүлж байгаа юм бэ...  Захын тааруу жишээ бол хэн ч угсраад барьчихдаг, цаашлаад зарчихдаг болсон Монгол гэр минь хөгшин Европын зах зээлд бараа таваар шиг харагдах болсон байна.

 

Парист жуулчид чухам юу үзэх гэж очих уу. 700-аад зураг төсөл үйлдэгдэж, 18 000 хэсэг төмөр хийцийг 2.5 сая ган холбоосоор холбож, сард дунджаар 15м өндрийн хурдтайгаар хэдэн зуун хүний хөлс хүчээр боссон Парисын эффелийн цамхаг. Үүнийг нь бид эндээ дуурайлгаж бариад, гадна нь сэлфидээд суувал юу болох вэ. Харин Монгол гэрийг бол модон тоглоом шиг хийж угсраад зарж болж байна.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

 

Shuud.mn
Сонин хачин
үхсэн элэнцэгийн чинь патент. Үхэр ийм л юм мөрөөднө
2018-02-28
ҮХЭР монгол:
Энэ нийтлэлд хүнд хэрэгтэй тийм шүү гээд хэлэх зүйл түй ч алга.Зүгээр л жаахан зүйлээ үнэ хүргэж чадаагүйдээ хорссон үхэр монгол. Одоо бид гэр хийгээд хаа хүрэх вэ.Тэрний оронд малын арьсаа дэлхийн хэмжээнд элдээд экспорт хийх тухай ч юм уу бич л дээ үхэр гуай. Нэг их юм мэддэг царайлаад юу ч мэдэхгүй эрээнээс өөр наймаа хийхгүй англиар ганц үг мэдэхгүй МАЛ
2018-02-27
баярхүү гэж кккккк:
ийм л юмнууд жоохон юм сараачиж байснаа улс төр лүү сарвайнааа кккк пязда шиг бид ч гаргаад л ирнэ . үр дүн нь өнөөгийн монгол орон .ккккк зувааа л дааа тэндээ очиж ийм юмаа сараа ч аааа
2018-02-27
12:
100 САЯАР ГЭР АВСАНААС БАЙР АВСАН НЬ ДЭЭР БИЗДЭЭ НААД ГЭРЭЭ МУЗЕЙД ТАВЬ
2018-02-27
Monhyy:
Монгол ахуйгаа,гэрээ хаялаа...одоо юу үлдсэн юэ?ОО -ЫН ӨРӨӨ...ПОДВОЛ...
2018-02-27
111111:
Дэлхийгээрээ нэг хэрэглцгээе л дээ... Өмчлөөд бид яах юм бэ? Том харцгаая л даа... Тоосго хийсэн хужаа, миний х гээгүй, цемент зохиосон хүн, төмөр бетон болон бусад барилга бүтээцийнхэн бүгд л хэрэглэцгээж байна.
2018-02-27