Пак Ын Хэд 30 жилийн хорих ял оноохыг шаардлаа
2018-02-28

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Ын Хэгийн хэргийг шалгаж байгаа прокурорууд  түүнд 30 жил шоронд хорих ял, 118.5 тэрбум воны торгууль оноохыг шүүхээс хүссэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Энэхүү шүүх хуралд Пак Ын Хэ оролцохоос татгалзаж, өмгөөлөгчөө явуулсан байна.  Өдгөө 66 настай Пак Ын Хэг жилийн өмнө албан тушаалаас нь огцруулж, баривчилсан юм.

 

Түүнийг эрх мэдлээ урвуулан ашигласан, авлига авсан болон төрийн нууц задруулсан гэх 18 төрлийн хэрэгт буруутгаж байна. 

 

Ерөнхийлөгчийн дотны найз гэгдэх Чой Сун Шилийг буруутай хэмээн үзэж, шүүхээс энэ сарын эхээр 20 жилийн ялаар шийтгэсэн билээ. Тэрбээр шүүхийн шийдвэртэй санал нэгдэхгүй буйгаа илэрхийлэн, давж заалдахаар болжээ. 

 

Тэднийг хуйвалдан "Самсунг", "Лотте" зэрэг томоохон компаниудаас оролцоотойгоор 59.2 тэрбум воны авлига авч, хариуд нь төрөөс дэмжлэг үзүүлсэн гэж үзэж байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Цуу:
Баяр Сайханбилэг.Баярцогт, Зоригт,Алтанхуяг. 30 жил ял өгөх хэрэгтэй
2018-02-28
Элбэгдоржийг ингэж ял өгөөд явуулах хэрэгтэй идэж уусан маш их зүйл бий.
2018-02-28