Египетийн шүүх Нил мөрнийг доромжилсон дуучинд ял оноожээ
2018-02-28

Египетийн дуучин Шерин Абдель Ваваб гэгчийг Нил мөрнийг гутаан доромжилсон хэмээн буруутгаж, зургаан сарын  хорих ялаар шийтгэсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Шүүхээс түүнийг хорих ялаар шийтгэхээс гадна 204 еврогоор торгосон байна. 

 

Тэрбээр шинэхэн уран бүтээлдээ “Эндээс ус уух уу” хэмээн Нил мөрнийг доромжилсон нь эрх баригчдын дургүйцлийг хүргэжээ.

 

Дуучин бүсгүй Арабын "The Voice" телевизийн шоунд оролцож, алдаршсан нэгэн юм.

 

Шүүхээс өнгөрсөн онд дуучин Лайлаг садар самууныг сурталчилсан хэмээн буруутгаж, хоёр жилийн хорих ялаар шийтгэжээ. Мөн уг клипийг бүтээсэн найруулагчийг хорьсон билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин