Түүхий нүүрсний хэрэглээг хориглохоор болов
2018-02-28

Засгийн газрын хуралдаан болж 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргалаа.  

 

 

Түүхий нүүрсний хэрэглээг хориглохоор болов

 

  2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс хэрэглэхийг хориглолоо. Энэ шийдвэр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудад хамаарахгүй юм.

 

  Сайжруулсан түлшний эрэлт, нийлүүлэлт, үнийн тэнцвэртэй байдлыг хангах асуудлыг судалж ирэх долоодугаар сарын нэгний дотор шийдвэр гаргахыг холбогдох сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгав.

 

Нийслэлчүүдийн хэрэглэж байгаа түүхий нүүрсний одоогийн хэрэгцээг 600 мянган тонн шахмал түлшээр солих бүрэн боломжтой гэж үзэж байна. Халаалтын улиралд 4-5 тонн түүхий нүүрс хэрэглэдэг нэг өрх гурван тонн шахмал түлш хэрэглэнэ гэсэн үг юм. Энэ нь эдийн засгийн хувьд ч тухайн өрхөд ашигтай. Тухайлбал Налайхын таван тонн нүүрсийг /тонн нь 170 мянган төгрөг/ 850 мянган төгрөгөөр худалдан авах бол гурван тонн шахмал түлш /тонн нь 220 мянган төгрөг/-ийг 660 мянган төгрөгөөр авснаар 190 мянган төгрөг хэмнэх тооцоо гарчээ.

 

Түүхий нүүрсний хэрэглээг хориглож сайжруулсан шахмал түлшээр хангаснаар хорт утааны ялгарал их хэмжээгээр буурч, агаарын бохирдол эрс багасна гэж Засгийн газар үзэж байна.

 

Гэр хорооллын 202 мянган өрх жилдээ 1.1 сая тонн түүхий нүүрс түлдэг бөгөөд  ялгарч байгаа утаа нь агаарын бохирдлын 80 гаруй хувийг бүрдүүлдэг юм.

 

Товч мэдээ

 

-  Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Нэмэгдсэн өртгийн албан татвараас, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг мөн хугацаанд Гаалийн албан татвараас чөлөөлөхийг дэмжив. Төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

 

-  Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтод Худалдан авах ажиллагааны хяналтын болон Нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагчийн эрх олгов. 

 

-  “Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-ний төслүүдийг хэлэлцэн дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөөр болов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
 
 
Shuud.mn
Сонин хачин
kub:
gol ni zakh zeeliin uurchlultiig tootsoj chadaj baigaa esekh ni sonirkholtoi baina, valyutyn khelbelzel benzin shatakhuuny uniin uurchlultuus bolood une khlebelzeed yariad baigaa nuursnii unees undur bolbol kherkhekh ve, baganuuryn nuursnii uurkhain kheviin uil ajillagaand kherkhen nuluulukh ve geed asuudluud kharagdaad l bainadaa :)
2018-03-01
зочин:
Утаа гардаггүй нүүрс гэж байдаг юм уу,Мөнгө идэх нэг л арга юм даа,Солонгосын зээл нүүрс болоод утаа уугиад дуусах вий дээ
2018-03-01
Монгол:
Орк царайлсан аааааа сда минь хотоос минь зайлж уз
2018-03-01
zochin:
Шахмал түлш нь нүүрснээс хямд үнэтэй,илч сайтай ,утаа гаргадаггүй байж чадвал хэрэгжиж болох л юм.
2018-02-28
баагий:
О.У-ын УТААГҮЙ болсон туршлагаар ТҮҮХИЙ НҮҮРСИЙГ төв суурин газарт оруулж ахуйн хэрэгцээнд хэрэглэхийг хориглодог. Гэхдээ манайх шиг хүйтэн сэрүүний улирал урт болдог газар оронд нь юу түлж дулаацах вэ? гэдгийгээ бүрэн шийдэж байж ШИЙДВЭР гаргамаар юм.
2018-02-28
жжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжжж:
эргүү тэнэг шийдвэр байна
2018-02-28
аааааааааа:
яах гэж шааж бгдм. шахмал түлш чинь нүүрснээс илч муутай, илүү үнс гардаг. тэгснээс сайн чанарын нүүрсээ ялгаад зарсан нь дээр сда
2018-02-28
Монгол:
Орк царайлсан аааааа сда минь хотоос минь зайлж уз