Улсын баатар Э.Бат-Үүлийн хийж чадаагүйг Су.Батболд барах уу
2018-03-01

 

Хотын дарга асан Э.Бат-Үүл 2013 онд хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэх шийдвэр гаргаж байлаа. Шавыг нь тавьж, экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дэд дарга асан Р.Гончигдорж, НИТХ-ын даргаар ажиллаж байсан Д.Баттулга нар тууз хайчилж, нэг хэсэгтээ шуугиж байв. Барилгын ажлыг БНСУ-ын “Халла Гонсол” компани гүйцэтгэхээр болж, төсөвт өртөгийг 37.1 тэрбум төгрөг байхаар тогтоосон байдаг.

 

Гэтэл хотын захиргааг СХД рүү нүүлгэх асуудал цаг хугацааны явцад бүдгэрсээр, одоо үлгэр болон жаргаад байна.

 

2016 оны сонгуулиар  МАН  ялалт байгуулж, нийслэлийн Засаг даргаар Су.Батболд сонгогдсон.  Түүнийг нийслэлийн хөгжлийн асуудалд нэлээд ул сууртай хандах болов уу гэсэн бас л үлгэр ярьж, улстөржөөд эхлэв. Тэрээр  нийслэлийн төр захиргааны байгууллагыг Яармагийн дэнж рүү нүүлгэх юм гэнэ.

 

Ер нь манай улс төрд залгамж чанар гэж байдаггүйн нэг тод жишээ нь энэ болж байна. Нэг дарга нь гараад өмнөх даргынхаа үүсгэсэн асуудлыг ухраадаг, унтраадаг, үгүйсгэдэг болоод байна. Нэг нам гарахаараа улсын эрх ашгийг бус намын болон хувь хүний эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг болсны тод жишээ нь бас энэ юм.  АН нам  төрийн эрхэнд гарахаараа Төв талбайг Чингисийнх болгож, МАН гарахаараа Д.Сүхбаатарын талбай болгодог шиг нийслэлд АН ялвал төр захиргааны байгууллагыг Баянхошуу руу, МАН гарвал Яармаг руу нүүлгэнэ гэж дайрдаг болох нь ээ янз нь.  Нийслэлийн хөгжил энэ мэтээр бол яав ч  урагшлахгүй биз ээ.

 

Мөн энд Хотын дарга асан Э.Бат-Үүлийн эхлүүлсэн хотын захиргааг нүүлгэх  төслийг магтах гэсэнгүй. Тэр бол үнэлгээ, үйл ажиллагаа, төлөвлөгөө, биелэлт муутай муу төсөл байсан. Тиймдээ ч АН-ын баг нийслэлийн удирдлагад ажиллаж байх хугацаанд биелэлээ олж, Нийслэлийн  төр захиргааны байгууллагууд тийшээ нүүж чадаагүй. СХД-ийн тухайн байрлалын газрыг чөлөөлж, барилгын ажлын зураг төсөл ч гарсан байдаг.

 

Үүнд мэдээж асар их хөрөнгө зарцуулсан. Нүдний цөцгий мэт хэлбэртэй байна хэмээн зураг төслийг гаргаж, тус байрны нүдний хэсэгт  нийслэлийн иргэдээ хүлээн авах танхимыг байрлуулна. Энэ нь иргэдээ нүдний цөцгий мэт хайрлах санаа юм гэсэн PR тухайн үед мөн ч их явсан даа.

 

Мөн хотын захиргааг нүүлгэх сургаар тэнд байгаа газрын үнэ өсч, ашиг хонжоо хайгчдын зарим нь нэлээд хөлжиж,  нэг хэсэг нь аавын хаалга татсан сураг ч бий.   Ийм нэгэн балагтай үлгэрийг л Хотын дарга асан Э.Бат-Үүл найруулсан, гол дүрд нь тоглосон.  Одоо Су.Батболд яг ийм үлгэрийг Яармагт эхлүүлэх гэж байна.  Уг нь бол Яармаг, Баянхошуу руу нүүснээр ач холбогдлын хувьд ямар ч ялгаа байхгүй.  Нийслэлийг ийм  ойрхон газарт нүүлгэх нь автомашины түгжрэл, агаарын бохирдол гээд нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдэж чадах гарц нь биш гэдгийг олон судлаач  хэлдэг. Тэгснээс Өвөрхангай Хархорин, Сэлэнгэ  рүү нийслэлээ нүүлгэж нэлээд хол газарт шинэ хотыг буй болгож чадвал энэ нь өөрөө хөгжлийн шийдэл, гарц юм. Эх оронч, зоригтой байдлаар ийм алхмыг хийж чадахгүй, хоёрын хооронд хоноцийн сэтгэлээр нийслэлийн хөгжилд хандаж байгаа нь Яармаг руу хотын захиргааг нүүлгэх ээлжит шоунаас харагдаж байна.  Гэхдээ энэ асуудал бараг л бүтэхгүй байх. Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл хотыг нүүлгэх гээд бараагүй, харин энэ удаа Су.Батболд нүүлгэж хийж барах уу?

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Т.БАТСАЙХАН

Shuud.mn
Сонин хачин
Tuv aimag:
Butehgui huneer hotoo udirduulj bna da sandui gej mori uydag huni hu shu de chadah ym baihgui hi tom tolgoi
2018-03-11
юун сэлэнгэ солиорцийн
2018-03-07
Kkk:
Harhorinluu nuulgeech Neg door boognuulj bombogdohgeed bna uu
2018-03-02
Зочин:
Хэдэн онд билээ дээ Элбэгдорж Хархорин нүүнэ гээд шав тавьсан шүү. Хархорин л тохиромжтой газар даа.
2018-03-01
irgen:
Yarmag uruu chadah bailgui dee
2018-03-01
zochin:
ene golog yaj xiij zadax vedee.melxii enxboldiin bool n xiij zadaxgui ee.kkk MAH xezee ch yu xiij zadaxgui.
2018-03-01
Угаасаа унаган нэр нь сүхбаатарын талбай юм шүү дээ.
2018-03-01
хэн нь бяртайг нь харах л үлдэж дээ
2018-03-01
BatUul bol yagaadch chadahgui hudlaa yarij idseer baigaad buusan Harin ene zaluu chini demjeed ugvul hiiheer hun yumaa Tolgoi ni ajillaad baigaa yumaa Bas ter Amarsaihan baina bas l yum hiih geed baihad ni batuul terguutei huuchin uzeltnuud ni hoish changaagaad er bolohgui yumaa
2018-03-01
зочин:
эхлээд их дээд сургууль захаа нүүлгээ хотын захиргаа зорих хүн эд нараас их байх уу уг нь зөв сонголт чинь л нэг бишээ
2018-03-01
Б.Бямбасайхан:
Гоё хэлсээн
2018-03-01
БАРЖ ХАРАГДААЧ, ЖИНГЭРТ СПИРАЛЬ ТАВИБАЛ ИХ ЮМ
2018-03-01
Б.Бямбасайхан:
Гоё хэлсээн
Баянхошууруу газар сонгосон юм чинь тэнд байгуулах хэрэгтэй.Баянхошууруу нүүлгэж чадахбарах болов уу? харцгаах л үлдлээ хотын мээрэн гуайг
2018-03-01
Итгэл:
Май салаавч өгье
2018-03-01
Монгол:
Яармагт аваачиж агаарын бохирдлоос зугатааж байна шүү муу Батболд. Төв аймгаас хэдэнтэй сонгогдоод сүүлдээ юу ч хийгээгүй гэдэг шалтгаанаар аймгийн сонгогчид нь үзэхээ байсан гэсэн шүү. Нэг аймагт юм хийж чадаагүй нөхөр 1.3 сая хүнийг жаргаах юм хийлээ юу.
2018-03-01
Zochin:
Bayanhoshyyryygaa nyygeech.Ongotsnii byydliinhaa oir ochino shyy dee. Hotiin dargaar ynagan hotiin hyn tavih ni zuv ium daa.
2018-03-01
Зочин:
Энэ харин ёстой үнэн шүү. Юу хийсэн юм бэ. Баахан айлыг орон гэргүй л болгосон байх шүү. Бат-Үүлийн балгаар зовж ядарч яваа маш олон айл байна.
2018-03-01
111111:
Хотын удирдлага Яармагт биш Баянхошууны зүүн-баруун салаанд байвал тохирно. Ард иргэд яаж амьдарч байгаа нүдээрээ харцгаана биз...
2018-03-01
зочин:
Батүүл бол зүгээр л шоу хийж мөнгө угааж байсаныг бүгд хараа биз дээ, Гэр хороололын дахин төлөвлөлт гэж хүүтэйгээ нийлж баахан мөнгө идэж олон айлыг гудамжинд гаргасан нүгэлтэн шүү дээ
2018-03-01
Зочин:
Энэ харин ёстой үнэн шүү. Юу хийсэн юм бэ. Баахан айлыг орон гэргүй л болгосон байх шүү. Бат-Үүлийн балгаар зовж ядарч яваа маш олон айл байна.
Hotoo huvaaya:
Odoo hotoo goloor ni huvaagaad erh barij baigaa hoer nam tentsuu huvaaj avaad orsolduulj hugjuulie, MAN -n taliig ulaan duureg, AN -n taliig huh duureg geed nerlechie, heruul uruulgui, heltsel temtselgui amar, oor ooriinhoo taliin talbaig ch bas oor ooriinhooroo nerleed manduulaad suuj bna biz, MAN n gishuud demjigch nar AN -n talbai deer, AN -n han MAN n talbai deer ochij jagsaal tsuglaanaa hiisen shigee, ard tumnii amidral oilgomjtoi amar bolno.
2018-03-01
Зочин:
Гах гах гах. Яармагт 20 га газар авсан гэсэн энэ гомо. Тэгээд газраа үнэд хүргэх гэж байхгүй юу. Нүүж угаасаа чадахгүй, 2 жилд идэхээс өөрийг хийгээгүй байж үлдсэн 2 жилд амжлаа юу? Үлгэр зохиож үлдмэн 2 жилд тэсэж үлдвэл их юм
2018-03-01
хэн нь бяртайг нь харах л үлдэж дээ
зочин:
Нийслэлийг СХДрүү биш Хануул руу нүүлгэх нь бол асуудал шүү.Харин Батболд бол Үүлийг бодвол илүү сэтгэж ярьдаг илүүг бүтээдэг байх.Батболдыг Үүлтэй зэрэгцүүлэх хэрэггүй биздээ
2018-03-01
Улсын баатар гэж нэрлүүлэх юу хийсэн хүн юм бэ тэр Бат-Үүл чинь???
2018-03-01
Гонж байлгүй
2018-03-01