Улаанбаатар
Хувьцаа эзэмшигчид ЭТТ ХК-д хяналт тавих боломж бүрдлээ
3-1
Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn

 

Нэр бүхий хуульч, эдийн засагчид хамтран  2017 онд  Эрдэнэс Таван Толгой ХК-ийг шүүхэд өгсөн. Ингэхдээ 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, компанийн дүрмэнд өөрчлөлт оруулах талаар нэхэмжлэл гаргасан юм. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх тус нэхэмжлэлийг өнгөрсөн сарын 31-ний өдөр хянан хэлэлцээд, Л.Наранбаатар, Б.Баяр, Ч.Ганхуяг нарын хүсэлтийг хүлээн авчээ.  Шүүхийн шийдвэрт Эрдэнэс Таван Толгой ХК-ийн дүрмийг Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн өөрчлөхийг даалгажээ. Харин 1072 хувьцааны эрх нээх асуудлыг Захиргааны хэргийн шүүхэд хандахыг нэхэмжлэгч нарт зөвлөжээ.

 

Энэ талаар эдийн засагч Л.Наранбаатар “Энэ шийдвэр асар том эргэлтийг авчирна. Бид Эрдэнэс Тавантолгой компанийг Монголын бүх иргэний эзэмшил гэж үзээд ногдол ашиг өгөхийг хүлээж байгаа. Гэвч асар их хэмжээний өр хуримтлагдсан, засаглал нь тодорхойгүй. Эрдэнэс Таван Толгойг Эрдэнэтийн араас тавиад туучихгүйн тулд одоо бид иргэдийн хяналт тавих хэрэгтэй. Одоо энэ компани дүрмээ шинээр бүртгүүлж, ТУЗ-өө дахин бүрдүүлж ажиллах ёстой. 2.5 сая иргэн компанийн дүрмэнд хувьцаа эзэмшигчээр бүртгэгдэж, бодит хяналтаа тавих боломж гарч ирлээ” гэсэн тайлбарыг өглөө.

 

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Болж байна баяр хурэгье
2018-03-02
ХАСТБАЙСАН ГАНХУЯГ:
САЙХАН ЗАЛУУ НАСАА ХХОГ ШИГ ӨНГӨРӨӨЖ БАЙНА ДАА ДҮҮ МИНЬ
2018-03-01
Ганхуягт:
боль л доо
2018-03-01