Булган, Хөвсгөл чиглэлд зорчигчдын анхааралд
2018-03-01
Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn

 

Булган аймгийн Булган, Рашаант, Гурванбулаг сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан хоёрдугаар сарын 26-ны өдрөөс хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоож, голомтын бүсэд нэвтрэх, бүсээс гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ.

 

Улаанбаатар-Хөвсгөл чиглэлд зорчих тохиолдолд тээвэрлэлт хэвийн үргэлжилж байгаа бөгөөд 3 постоор дамжиж өнгөрөхдөө ариутгал халдваргүйтгэл хийлгэж нэвтэрч байгаа аж.

 

Иймд Булган аймгийн дээрх сумдад зогсолт хийхгүй дамжин өнгөрөх тул иргэд, зорчигчид түлш болон бусад хэрэглээгээ зөв тооцоолж зорчихыг Авто тээврийн үндэсний төвөөс анхааруулж байна. 

Shuud.mn
Сонин хачин