Нярай хүүхдүүдэд хатгалгааны эсрэг вакцин хийж эхэллээ
2018-03-01

Нийслэлийн бүх дүүрэгт өнөөдрөөс /2018.03.01/ эхлэн хоёр, дөрөв, есөн сартай хүүхдүүдэд уушгины хатгалгаа үүсгэдэг 13 хэв шинжийн үүсгэгчийн эсрэг вакциныг хийж эхэллээ.

 

 

Уг вакцинжуулалтын санхүүжилтыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргах бөгөөд вакцин, дагалдах хэрэгсэлд нэг тэрбум төгрөг зарцуулах юм байна.

 


Уушгины хатгалгааны эсрэг вакциныг 2016 онд 39900, 2017 онд 48000 хүүхдэд хийжээ.  Үүний үр дүнд дархлаажуулалтад хамрагдсан хүүхдүүдийн дунд хатгалгааны өвчлөл 40 орчим хувиар буурсан судалгааг холбогдох албаныхан гаргасан байна.

Shuud.mn
Сонин хачин
Mgl:
Ene vaksin chin hamgiin buruushdee Huuhdiin bieiin eserguutsliig buruulj ulam darhlaagui bolgoj bgaag etseg ehchuud zaaval medeh estoi shuu mon uuj hereglej bgaa em tariandaa anhaarch baigaachee humuusee
2018-03-01