90 дэх удаагийн “Оскар” энэ сарын 3-нд болно
2018-03-01

Кино урлагийн шилдгийг тодруулдаг 90 дэх удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол энэ сарын 4-ний өдөр Лос Анжелес хотын “Долби” театрт зохион байгуулагдана.

 

 

Энэ жилийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг нэрт хөтлөгч Жимми Киммел хөтлөхөөр болжээ.

 

“Оскар”-аас өмнө зохион байгуулагдсан томоохон кино наадамд хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид холливуудын нөлөө бүхий эрхмүүдийн нэр холбогдсон бэлгийн хүчирхийллийг эсэргүүцэн хар өнгийн хослол болон даашинзаар ижилсэн билээ.

 

Харин олон нийт “Оскар”-т оролцох эрхмүүдийг хар бус цагаан хувцсаар ижилсэхийг уриалжээ.

 

“Оскар”-ын хамгийн олон номнацид Мексикийн кино найруулагч Гильермо Дель Торогийн найруулсан уран зөгнөлт, драмын  төрлийн "The Shape of Water" кино 13 төрөлд нэр дэвшсэн байна. "Lady Bird" киног найруулсан Грета Гервиг “Шилдэг найруулагч”-ийн номинацид нэр дэвшиж байгаа тав дахь эмэгтэй болсон бол түүхэн, драмын төрлийн "Mudbound" кинонд зураглаачаар ажилласан Рэйчел Моррисон “Оскар-т нэр дэвшсэн анхны эмэгтэй зураглаач болно хэмээн “www.oscars.org”  сайтад мэдээлжээ.

 

Харин "Darkest Hour" киногоор Гэри Олдмэн, “Алтан бөмбөрцөг” наадмаас хамгийн олон шагнал хүртсэн "Three Billboards Outside Ebbing, Missouri" кинонд тоглосон Фрэнсис Макдорманд нар “Шилдэг гол дүрийн жүжигчин"-ээр шалгарах магадлал өндөр байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин