Неймар 8 долоо хоног талбайд гарах боломжгүй
2018-03-01

 

Пари Сен-Жермен багийн довтлогч Неймар баруун хөлөндөө авсан гэмтэлдээ энэ долоо хоногт багтаан мэс ажилбар хийлгэхээр болсон байна. Уг мэс ажилбараа Бразилд хийлгэнэ гэж мэдэгдлээ. Бямба гаригт болсон Марсейлийн эсрэг тоглолтод баруун хөлийнхөө савхан ясыг хугалсан юм.

 

 

Өмнө нь гарсан мэдээгээр ямар нэгэн мэс ажилбаргүй эдгээхээр төлөвлөж байна гэсэн боловч 26 настай Бразил сүпер одын хувьд мэс ажилбар хийлгэхээс өөр сонголтгүй болж байна.

 

“3 хоногийн хугацаанд боломжит эмчилгээг хийж, ажигласны эцэст ПСЖ болон Бразилын шигшээ багтай тохиролцож уг мэс ажилбарыг хийлгэсэн нь зөв гэж үзэж байгаа” гэж Францын лигийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.

 

Уг мэс ажилбарыг багийн эмч Родриго Ласмар удирдаж явуулах юм байна. Үүнээс болж 8 хүртэлх долоо хоног талбайд гарахгүйд хүрнэ гэж Неймарын аав нь мэдэгдлээ. Ингэснээр 3 сарын 6-нд болох аваргуудын лигийн шөвгийн 16-ийн тоглолт буюу Реал мадрид клубын эсрэг тэрбээр тоглох боломжгүй болж байна.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин