Залуу хуульчид мэдээлэл хийнэ
2018-03-02

ЭМЯ-ний "Б" танхимд

 

08.30-13.00 цагт Эрүүл мэндийн салбар дахь гадаадын зээл тусламжийг зохицуулах зөвлөлийн  2018 оны анхдугаар хурал болж байна. Холбогдох утас:  99179899

 

Монголбанкны 5 давхрын хурлын танхимд

 

10:00 цагт Монголбанк, ХБНГУ-ын Хадгаламжийн банкны Олон Улсын Хамтын Ажиллагааны Сан, Монголын Банкны Холбоо хамтран “Монгол Улсад банкны ажилтныг мэргэшүүлэх онол, практик хослуулсан сургалт болон Дэлхийн хуримтлалын өдрийг нэвтрүүлэх төсөл”-ийг 2017 оны 02 сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төслийн хаалтын үйл ажиллагаа, сертификат гардуулах ёслолын ажиллагаа болно. 

 

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд 

 

10.30 цагт “Хаврын бүргэдийн баяр” арга хэмжээний талаар БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэл өгнө. 

 

“Монгол Ньюс” мэдээллийн танхимд

 

11.00 цагт  "Эм Зүйн Салбарын Түншлэлийн Шинэ Хэлбэр" сэдэвт хэвлэлийн бага хурал болно.

 

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд 

 

11.00 цагт "Зөрчлийн хуулийн торгох шийтгэлээс өршөөх тухай хууль"-ийн төсөл боловсруулж өргөн барих талаар залуу хуульчид мэдээлэл хийнэ

 

12.00 цагт “Монголын зөгийчдийн нийгэмлэг”, “Аравт бизнес нэгдэл” ТББ хамтран“Гайхамшгийг хамтдаа бүтээцгээе” уриан дор “Монголын зөгийн аж ахуйн кластер” старт-ап бизнес уулзалтыг энэ сарын 3-4-нд зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

 

Shuud.mn
Сонин хачин