Роханжичуудыг хүлээн авахгүйн тулд хилийн хамгаалалтаа нэмэгдүүлжээ
2018-03-02

Мьянмарын армийнхан эрх баригчдынхаа тушаалаар өнгөрсөн оны наймдугаар сард шашны цөөнх гэгддэг Роханжи үндэстнүүдийн амьдардаг Ражин мужид цэргийн ажиллагаа явуулсан билээ.

 

 

Уг цэргийн ажиллагааны дараахан олон мянган роханжичууд гэрээ орхин дүрвэжээ.

 

НҮБ-ын тоон мэдээллээр “ойролцоогоор 700 мянган роханжи үндэстэн хөрш Бангладеш руу дүрвэсэн” гэв.

 

Эдгээр дүрвэгсдийн 5000 орчим нь Мьянмар болон Бангладешийн хилийн нарийн зурвас дээр амьдарч буй юм. Тэд олон улсаас илгээгдэж буй тусламжаар өдөр, хоногийн аргацааж байна.

 

Тэгвэл өчигдрөөс эхлэн Мьянмарын армийнхан хилийн зурваст олноороо байршиж, хамгаалалтаа нэмэгдүүлж эхэлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв.

 

Уг үйл явдалтай холбогдуулан Бангладешийн эрх баригчид Мьянмарын Элчин сайдыг дуудсан гэнэ. Бангладеш энэ оны хагас гэхэд бүх дүрвэгчдийг нутаг буцаахаа мэдэгдсэн билээ.

 

Роханжи үндэстнүүдийн эсрэг явуулж буй цэргийн ажиллагааг НҮБ “Угсаатныг цэвэрлэх ажиллагаа” хэмээн тодорхойлсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин