Дугуйн ДАШТ-ий хоёр дахь өдөр Британий баг алт, мөнгөн медаль хүртлээ
2018-03-02

 

Дугуйн ДАШТ-ий буухиа уралдаанд олимпийн гурван удаагийн аварга Эдвард Клэнси тэргүүтэй залуухан бүрэлдэхүүнтэй Их Британий баг түрүүллээ.

 

Мөн олимпийн эмэгтэй төрлийн аварга Британий тамирчид АНУ-ын араас мөнгөн медаль дээр буулаа. Харин АНУ-ын бүсгүйчүүд гурав дахь дараалласан дэлхийн аварга цол хүртэж дархан аваргууд боллоо.

 

Эрэгтэй төрөлд Данийн баг тамирчид мөнгөн медаль хүртсэн бол гуравдугаар байранд Италийн баг тамирчид буусан юм. Клэнси “Би одоо болтол ийм түвшинд уралдаж байгаадаа маш баяртай байна. Би удахгүй 2 долоо хоногийн дараа л 33 хүрнэ шүү дээ. Миний ялан дийлэх хүсэл тэмүүлэл одоо болтол байна гэдэг сайн хэрэг. Хамгийн гол нь түүнийг гүйцэлдүүлж ялна гэдэг надад юутай ч зүйрлэшгүй сайхан санагдаж байна” гэж сэтгүүлчдэд өгсөн ярилцалагтаа дурьдлаа.

 

Харин АНУ-ын эмэгтэй тамирчид Их Британий багаас олимпийн наадмын хариугаа авлаа. Энэ талаараа АНУ-ын шигшээ багийн тамирчин Хлой Дигарт “Олимпийн наадмаар бид хоёрдугаар байранд орсон. Харин энд бид түрүүлсэн нь үнэхээр сайхан байна. Гэхдээ энэ ялалтаас илүүтэйгээр бидний хамгийн гол зорилго бол Токио 2020-д түрүүлэх байх болно. Бидний хамгийн гол зорилго бол энэ” гэж сэтгүүлчдэд мэдэгдлээ.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин