Ази тивийн долоо дахь аварга П.ОРХОН
2018-03-03

“Бишкек-2018” насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн Азийн АШТ-н гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тус тэмцээний  эмэгтэйчүүдийн 62кг-ын жинд зодоглосон МУГТ П.Орхон алтан медаль хүртэж Азийн аварга боллоо. 

 

 

“Парис-2017” насанд хүрэгчдийн ДАШТ болон цэргийн дэлхийн аварга, Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн гурван удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн далбаагаа Бишкекийн тэнгэрт мандуулав.

 

П.Орхон Монгол Улсаас Ази тивийн аваргын алдрыг хүртсэн 21 дэх, эмэгтэй бөхчүүдээс долоо дахь тамирчин боллоо. Түүнээс өмнө хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин Ц.Энхжаргал, О.Бурмаа, О.Насанбурмаа, Д.Отгонцэцэг, ОУХМ Н.Отгонжаргал нар Азийн аварга болж байв.


Тэрбээр Бишкект 1/4 шигшээд Узбекистаны Халбазар Нарбаеваг 10:0-ээр, хагас шигшээд залуучуудын дэлхийн аварга, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт, Японы Юрика Итог 9:1-ээр, алтан медалийн төлөөх барилдаанд 2015 оны Азийн аварга БНХАУ-ын Луо Сиажуаныг 12:4-өөр ялав. Ийнхүү тэрбээр дөрвөн жилийн өмнө Астанад болсон Азийн АШТ-ий мөнгөн медалийнхаа өнгийг хувиргаж, тивийн аварга боллоо.

 

 

Мөн өчигдөр /2018.03.02/ дэвжээнд гарсан манай таван бөхөөс 53 кг-ын жинд Э.Сумьяа мөнгө, 72 кг-д МУГТ О.Насанбурмаа мөнгө, 57 кг-д А.Батцэцэг хүрэл медаль хүртэв. Ингэснээр манай баг тамирчид одоогийн байдлаар 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл медальтай явж байгаа юм. Эрэгтэй барилдаанууд өнөөдөр эхлэх хуваарьтай байгаа.

 

57 кг-д Ц.Цогбадрах


65 кг-д Э.Ням-Очир


70 кг-д Б.Бямбадорж


79 кг-д Г.Төрболд


97 кг-д Б.Одгэрэл нар барилдана. 

Shuud.mn
Сонин хачин
Чөлөөт бөхийн холбооны чацага царайлсан хэдэн юмнууд 2017 онд азын аваргаар явуулаагүй. Энэ жил үнэнд ялагдаад явуулсандаа. Үнэхээр дэлхийн бөх шүү. Дүүдээ амжилт. Цогоо Хосоодоо баярлалаа.
2018-03-04
Delhiid bas Turuuleerei!!:
https://www.youtube.com/watch?v=tomf6_O8XUY
2018-03-03
Хурай Хурай:
Сайн байна. Дүүдээ амжилт хүсье! Японы Ичо-г ялсан хүн,адилхан дэлхий,олимпын аварга--н тоог нь гүйцэх хэрэгтэй. Хүчний дасгал илүү их хийж байгаарай...дийлдэхгүй ээ...
2018-03-03