Цагаан ордны өмнө амиа егүүтгэжээ
2018-03-04

АНУ-ын нийслэл Вашингтон хотноо байрлах Цагаан ордны өмнө нэг этгээд амиа егүүтгэсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

30 орчим насны эрэгтэй толгой тус газар руугаа гар буугаар буудаж, амиа егүүтгэсэн байна. Тэрээр олон хүний өмнө амиа егүүтгэсэн талаар гэрчүүд өгүүлэв. Уг үйл явдлыг олон хүүхэд нүдээр үзжээ.

 

Ордны хамгаалалтынхан уг үйл явдалтай холбогдуулан Цагаан ордны хамгаалалтыг нэмэгдүүлсэн байна.

 

Цагдаагийнхан ордны өмнө амиа егүүтгэсэн эрэгтэйг хэн болохыг тодруулахаар ажиллаж эхэлсэн гэнэ.

 

Хэрэг гарах үед АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд байгаагүй бөгөөд Флорида дахь эдлэндээ гольф тоглож байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин