Улаанбаатарт 9 хэм хүйтэн байна
2018-03-05

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна.

 

2018 оны 03 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод Монголын тал нутгаар 11-16 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор 5-10 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 8-10 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин