Дүрэм зөрчиж л байг уу
2018-03-05
Гэрэл зургийг MPA.mn

 

Залуу хуульчдын нэгдэл “Хос дэнс” клубээс Зөрчлийн хуулийн зарим торгох шийтгэлийг өршөөх тухай хуулийн төсөл боловсруулсан аж. Түүнийгээ УИХ-ын хаврын чуулганд өргөн барих тухай мэдээлэв. Тэд Зөрчлийн тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш буюу 2017 оны долоодугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ны өдөр хүртэл замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч бүрийн торгуулийг нэг удаад “цагаатгаж” өршөөл үзүүлэх тухай төсөл боловсруулжээ. Энэ нь энгийн номхон ардын санхүүгийн хүндрэл, нуруун дээрх “ачаа”-г нь бага ч гэсэн хөнгөлөх тустай гэж үзэж байгаа аж.

 

Иргэн Б өөрийн хувийн автомашинаар “халтуур” хийж, өрхийн амьжиргаагаа залгуулдаг. Тэрбээр замын хөдөлгөөний дүрэм зөрчиж 2017 онд 250 мянган төгрөгийн торгуулийн шийтгэл хүлээгээд байгаа аж. Жил бүр энэ хэмжээний мөнгөн торгууль төлдөг бөгөөд “халтуур” хийдэг хүмүүс илүүтэй торгуульдаг тухай хэлж байна.

 

Учир нь нэгдүгээр эгнээнд зогсож зорчигч авах зайлшгүй шаардлагатай, зорчигчын хүсэлтийн дагуу уулзвар нэвтрэхдээ эгнээ байраа буруу эзэлж, түүнээс улбаалан торгуулах тохиолдол элбэг байдаг тухай  учирлав.

 

Хүний л амьдрал...Амьдрах л гэж яваа нэгэн...гээд 250 мянган төгрөгийн торгуулийг нь тэглэчихэд Төрийн данс “улайчихгүй” л дээ. Гэхдээ иргэн Б дүрэм зөрчиж л байг уу.

 

Дүрэмгүй жолоочид улаан гэрлээр давхиж л байг, давхар шугам давж л байг, хүн мөргөөд зугтаж л байг, согтуугаар автомашин жолоодож сургуулийн насны хүүхдийг амь нас, эрүүл мэндээр нь хохироож л байг уу? Алдааг нь уучлаад торгуулийг нь авахаа болилоо гэхэд үргэлж дүрмээрээ явдаг, шахаж дайрахад нь инээгээд өнгөрдөг зөрчилгүй жолооч нараа яаж урамшуулах вэ?

 

Энэ мэт энгийн асуудлыг олон талаас нь судалж, эргэцүүлэн бодолцоод дараа нь хуулийн төсөл ярьвал үнэнд илүү ойр баймаар.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
111111:
Зорчилгуй жолоочийг урамшуулах тухай санаачидсан бол чамайг хамуус дэмжинэ. Хууль ч гэж оорийгоо нэрлэхээс ичмээр новш вэ!!!
2018-03-05
Uuuu:
Kkk neeree emnelegt uzuuleh htei hun bnaa,
2018-03-05
Ээж:
Юун өршөөл вэ.дүрмээ баримтал торгуулиа төл. Хуулиа мөрдөхгүй өршөөгөөд байхым бол яаж зам тээврийн осолын тоо буурахав дээ. Энэ залуу зүгээр байгаа эмнэлэгт үзүүлбэл яасым миний хөө
2018-03-05
Uuuu:
Kkk neeree emnelegt uzuuleh htei hun bnaa,
Зочин:
Залуу хүн байж ямар буруу бодолтой, сэтгэлгээний ядууралтай юм бэ. Торгууль өршөөнө гэж байхаараа дүрмээрээ яваад торгуульгүй хүмүүсээ урамшуулах хууль гэж сэтгэж, өргөн бариачээ.
2018-03-05
ирээдүй бүрхэг:
боль доо. залуу хүмүүс байж мууг арилгахын оронд өөдгүй улс төрч болох популизм хийж байх юм даа. ичээсэй дээ.
2018-03-05
123:
амьдрах гэж ядарч яваагаа л гайхацгаах юм. бусад нь ч гэсэн амьдрах гэж зүтгэж л яваа, зүгээр мөнгө олдоггүй л хүмүүс. тэгэхэд бусдад төвөг болж, хуулийн дагуу явдагт нь садаа болж, дураараа авирлах гэсэн сэтгэлтэй хүмүүс олширчээ. дүрмээрээ л явдаг бол яасан гэж торгуулаад байх билээ
2018-03-05
Жишээ: Орост автомашины зам дээрх явган хүний замын цагаан зураас дээр машинаар зогсвол 500 рубль /22000 төг/ торгуультай. Манайд тийм зураасыг машинаа орхих зогсоол гэж ойлгодог. Автобусны зогсоол дээр зогсоовол 1000 рубль
2018-03-05
Тэнэгт:
Наад балиар өршөөлөө болио -- торгуулиа төл
2018-03-05
Irgen:
Huulia zurchuhiig huleen zuvshuurdug huulichid. Bas sonin yum shuu. Harin esregeeree tednii dotor tulihgui bol joloo barih erhiig teden jiliin dotor hasna gej huuli sanaachilah yostoi yum bish uu. Esvel durme zurchdiggui jolooch nariig uramshuulah system sanaachlah yostoi yum bish uu.
2018-03-05
Зочин:
Естойдог. Хотод амьдрахын тулд хотын соел сурах зайлшгуй шаардлагатай. Юуны омно бусдад товог учруулахгуй амьдарч сурах. Зам дээр дурмээ барьж, бусдын омнуур шарваганахгуй, эгнээ байраа байсхийж солихгуй байх, гэрэл дохиогоо огох, зогсоол дээр 2 машины зайг эзэгнэхгуй байх бас бусдын машиныг хааж зогсоод дугаараа тавихгуй байх гэх мэт наад захын дурмийг биелуулдэг болохгуй бол хот хот биш ходоо болоод байна.
2018-03-05