Си даргын эрхийг хязгааргүй болгох эсэхийг шийдэх чуулган эхэллээ
2018-03-05

БНХАУ-ын 13 дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын анхдугаар чуулган эхэлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг чуулганыг нээж тус улсын Ерөнхий сайд Ли Көциан ажлаа тайлагнан мэдэгдэл хийхээр төлөвлөж байна. 

 

Энэхүү мэдэгдлийн үеэр Ерөнхий сайд Хятадын эдийн засгийн тулгамдаж буй асуудал, АНУ-тай үүссэн худалдааны маргааны талаар өөрийн байр сууриа хүргэж магадгүй байгаа юм.

 

Мөн БНХАУ-ын Сангийн сайд Сяо Цзе ажлаа тайлагнах гэнэ.

 

БНХАУ-ын Коммунист намын удирдлагууд Төв хорооны гишүүн, Төрийн байгууллагуудын удирдах албан тушаалд нэр дэвшигчдийн жагсаалтыг эцэслэн батлах юм.

 

БНХАУ-ын дарга Си Зиньпин өнгөрсөн долоо хоногт үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах санал гаргасан.

 

Эрх баригч Коммунист намын бүтцийг шинэчлэх, Ерөнхийлөгч болон дэд дарга нарт хязгааргүй бүрэн эрх олгох асуудлыг  батлах магадлалтай байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин