ФОТО: “Бүргэдийн баяр” боллоо
2018-03-05

 

“Хаврын бүргэдийн баяр” арга хэмжээ “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулагдаж буй бөгөөд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

 

 Улсын хэмжээнд 400 гаруй бүргэдчин байдаг бөгөөд “Хаврын бүргэд”-ийн баярт оролцсон бүргэдчид үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, морьтой жагссан нь баярын арга хэмжээг чимэж байв.

 

Бүргэдийн баярын үеэр бүргэдийн ан барих чадварыг шалгах, хиймэл амьтныг газраар чирж давхин бүргэдийн анг харах болон агнах чадварыг шалгах тэмцээн, уралдааныг зохион байгууллаа.

 

Энэхүү арга хэмжээг дэлхий дахинд сурталчилж, Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо, “Чингис Хааны Хүрээ” ХХК болон Монголын Бүргэдчид холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.

 

 Бүргэдээр ан хийх уламжлалт зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-ийн  “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-д албан ёсоор бүртгэн тунхагласан.

 

Ингээд “Хаврын бүргэдийн баяр”-аас хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Казах хүн:
Улсын хэмжээнд 400 гаруй бүргэдчин байдаг гэнээ. Эндээс жинхэн нь 40 хүрхтэй үгүүтэй. Бусад нь энэ кинонд тоголдог охин шиг зохиоомол, зөвхөн зүргаа авхуулах, шоудах төдийл бүргэдчид. Бүргэд сургах ажил бол хүн болгон хийгээд байдаг ч биш.
2018-03-05
Мундаг ард түмэн шүү манай какахууд.
2018-03-05