МУГТ Г.Мандахнаран мөнгөн медаль хүртэв
2018-03-05

 

 

“Бишкек-2018” насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн Азийн АШТ-ний эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд зодоглосон МУГТ Г.Мандахнаран мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр ийнхүү Азийн аварга шалгаруулах тэмцээнд гурав дахь удаагаа мөнгөн медаль хүртэв.

 

МУГТ Г.Мандахнаран БНСУ-ын Ким Дэ Суныг 5:4 онооны харьцаагаар ялж, хагас шигшээд шалгарсан. Үргэлжлүүлэн Казахстаны Данияр Кайсановыг 8:6-гаар ялж, алтан медалийн төлөөх барилдаанд эзэн орны Муслим Евлоевт 1:11-ээр ялагдав. Ийнхүү тэрбээр  тивдээ гурав дахь удаагаа мөнгөн медаль хүртлээ.

 

Мөн манай улсын эрэгтэй баг тамирчдаас 86 кг-ын жинд барилдсан О.Үйтүмэн мөнгөн медаль хүрсэн бол 125 кг-ын жинд Н.Золбоо, 79 кг-д Г.Төрболд нар хүрэл медалиар энгэрээ мялаав.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
жаргахнаран одоо бас ичихгүй, хөдөлмөрийн баатарт санаатай, янз янзын юм бичүүлээд, олимпоор ч үнэн төрх нь харагдсан даа
2018-03-05
Amraa:
11:1-р финалд ялагдана гэдэг нь юу ч гэсэн үг юм бол...
2018-03-05