Зориг сангийн "Орон нутгийн байгаль орчны манлайлал" хөтөлбөр зарлагдлаа
2018-03-05

 

Зориг сан 2014 оноос эхлэн орон нутагтаа ажиллаж, амьдарч буй залуусын хөгжлийг дэмжих зорилгоор Орон нутгийн Залуу Манлайлал, Орон нутгийн Байгаль Орчны Манлайлал, Орон нутгийн Эмэгтэйчүүдийг Чадавхжуулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээр хөтөлбөрүүдэд одоогийн байдлаар 21 аймгийн 106 залуус хамрагдаад байна.

 

Зориг сан ОРОН НУТГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР-ийг  3 дах жилдээ  зарлалаа. Хөтөлбөрийг Конрад Аденауэр сангаас 2 дахь жилдээ санхүүжилж байна. 

 

Уг хөтөлбөр 2018 оны 4-р сарын 16-наас 4 сарын 27-ны хооронд Улаанбаатар хотод 2 долоо хоногийн туршид явагдана. Сонирхсон залуус өргөдлийн маягтыг онлайнаар  https://form.jotform.me/zorigfoundation/refp2018 хаягаар бөглөх бөгөөд өргөдлийг 2018 оны  3 сарын 23-ны өдрийн 00:00 цаг (Улаанбаатарын цагаар) хүртэл хүлээн авна.

 

Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг Зориг сангийн zorigfoundation.org веб хуудас болон Zorig Foundation фэйсбүүк хуудаснаас  авна уу.

 

Хөтөлбөрийн лавлах утас: 315444

Shuud.mn
Сонин хачин