АЮУРАА айхгүй үзээрэй ...
2018-03-05

 

Пёнчоны олимпод Оросын тамирчид төрийн далбаа өргөх эрхгүйгээр оролцлоо. Допингийн асуудлаас ОУОХ ийм хатуу шийдвэрийг гаргаж. Их гүрэн цаашлаад олимпийг өнгөлдөг олон тамирчидтай  зэрэг аргагүй шалтгаанууд энд ямар ч хамаа  байсангүй. Олон улсын түвшинд зөвшөөрөгдсөн эрх бүхий байгууллагын хатуу  шийдвэр ийнхүү  нэг мөр хэрэгжихийг бид харлаа.

 

Дэлхий нийтийн өмнө үүрэг хүлээсэн, хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын гаргасан шийдвэр үг дуугүй хэрэгжиж байгаа ийм бодит жишээний хамар дор манай Засгийн газар Олон улсын арбитрийн шүүхийн шийдвэрт тун тайван мэдэгдэлтэй сууж байгаа нь мөн л гайхшрал төрүүлж байлаа. Эрдэнэтийн минь 51 хувийг битүүмжлэх шийд гарчихаад байхад хэрэгжих хүртлээ удна, бидэнд гарц байгаа гэж мэдэгдсээр чуулганыг завсарлуулж, Цагаан сараа хийхээр одов, Үүнийг  дэлхийн хамгийн уужуу тайван засгаар тодрох жишээ болгож болно. Ардчилал төгс хөгжсөн улсын жишгээр бол хамгийн хариуцлагагүй төртэй  улс орон гэж харагдана.

 

Харин Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ Т. Нямбаатар нарын хэсэг гишүүд “Эрдэнэт”-тэй холбоотой асуудал бодит байдал дээр ямар  ноцтой байгааг олон нийтэд хүргэлээ.

 

Эрдэнэт баталгаа гаргаж, “Жаст” их хэмжээний зээл авсан гэдэг бол хэдэн жилийн өмнөх дуулиан.

 

Харин хоёр удаагийн нэмэлт гэрээгээр дүнг нь нэмж, нийт зээл нь  109 сая ам.долларт хүрсэн гэдгийг нэр бүхий гишүүдийн тавьсан асуулгад өгсөн Засгийн газрын хариултаар тодорхой болсон баримт.

 

Мөнгийг нь төлөхөд санаа зоволтгүй, манай “Эрдэнэт”-ийн олдог ашгийн өчүүхэн хувь гэж Засгийн зүгээс мэдэгдсэний дараа “Эрдэнэт”-ийн дуулианы хамгийн том асуулт босч ирж байна. Шүүх дээр албан ёсоор шийдвэр гарчихаад байгаа 51 сая ам.долларыг хэн төлөх вэ.

 

Стандарт банкнаас “Эрдэнэт”-ийн дансаар орж, “Жаст” зэрэг нэр бүхий компанийн дансаар эргээд гарсан нь тогтоогдоод байгаа  асар их зээлийг  яагаад төрийн өмчийн компани төлөх тухай асуудал тавиад байна вэ. Дуулиан болж буй 109 сая ам.доллар эдийн засагт иргэдийн орлогод шингээгүй. Хамаг хэрэгт тохогдоод буй “Жаст”-ын Ш.Батхүүгийн хамгийн сүүлд олон нийтэд мэдэгдсэнээр бол энэ мөнгө явсаар эцэстээ алтны магнат, байгаль сүйтггэгч Ц.Мянганбаярын гараар дамжаад дууссан гэж ойлгогдсон. “АТГ дээр шалгагдаж байгаа ...“ гэсэн шошготой энэ хэрэг нэг тийш болсон ч “Эрдэнэт”ийг битүүмжлүүлэхгүйн тулд засаг өрийг нь төлөх нь бараг тодорхой боллоо.

 

Энэ талаар тодорхой баримтуудыг хэсэг түшээд ил гаргаж, олон нийтэд мэдээллээ. Нэг талаас түшээд үүргээ биелүүлж байгаа хэрэг биз. Нөгөө талаас нам доторх хуйвалдагч том бүлгийг шахахын тулд олон нийтийн дэмжлэгийг авахыг зорьсон хэрэг байж таарна. Улстөрчид дуулиантай хэрэг дээр мэдэгдэл хийж попрох дуртай л байдаг. Харин энэ удаад Т.Аюурсайхан, Л.Оюун Эрдэнэ, Ж.Энхбаяр , Л.Энхболд, Т.Нямбаатар нарын “Эрдэнэт”-ийн хэрэг дээр тавьж буй асуулга буруутай нөхдүүдээс нам харгалзахгүй хариуцлага нэхэж байгаа нь манайдаа улс төрийн шинэ салхи юм. Одоо намаар халхалж хариуцлагаас бултуулдаг асуудалд цэг тавья гэж залуу гишүүд хэлж байгаа нь шинэ үзэгдэл.

 

Ийм эрүүл саруул шаардлага урьд өмнө АН, МАН-д цухалздаг байсан ч  эрх мэдэлд санаархагчид гэсэн шошго зүүх компанит ажил хэвлэлээр өрнүүлээд дараад авдаг уламжлалтай. “Эрдэнэт” үйлдвэр ба Стандарт банкны энэ дуулианы ард хэргийн эзэд хариуцлага хүлээхгүй өнгөрөх ёсгүй  гэсэн нэр бүхий гишүүдийг дарж авах ажил ч удахгүй эхлэх биз.

 

“Эрдэнэт”-ийн өр зээлийн асуудал энгийн нэг зээлийн асуудал бус улс төрийн хүрээнийхэн оролцсон, тодорхой албан тушаалтнуудын эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийн шинжтэй байгаа ба тухайн үед МАН-ын улстөрчид төр барьж байсан. Хариуцлага хүлээх асуудал зөвхөн “Жаст”-ын Ш.Батхүүгээр бус  нэлээд том орон зайд, тухайн үеийн засаг барьж байсан хүмүүстэй давхар тооцогдохыг  МАН-ын гишүүд дотроосоо шаардаж буй.  Энэ нь “Эрдэнэт”-ийг төлбөрт хаяад энэ хэрэг зүгээр замхрахгүй гэсэн найдлагыг олон нийтэлд төрүүллээ.

 

Төрийн өмчийн компанийг үнэгүйдүүлэх, ашигтай байгааг нь хувьчлан авах, олон улсад нэр хүндтэй үйлдвэрийг нь  зээлийн баталгаанд тавьж, мөнгө завших төрлийн хэрэг маш нууц явагддаг ба буруутай хүмүүс улс төрийн өмгөөлөлд багтаж ямар ч хариуцлага хүлээхгүй өнгөрдөг талаар  Т.Аюурсайхан гишүүн МҮОНТ-ээр хатуу мэдэгдлээ. Дашрамд хэлэхэд бараг анх удаа улс төрийн нөлөө бүхий бүлэглэлийн эсрэг хатуу мэдэгдэл хийж хариуцлага нэхсэн ярилцлага МҮОНТ-ээр хаалт, цензургүй цацагдлаа. Энэ нь  мөн цаанаа хэрэг явдал улс төрийн хүрээнд том эргэлт дагуулахын урьдчилсан дохио ч байж болно.

 

“Эрдэнэт”-ийн баталгаагаар Монгол Улс төлөх нь зайлшгүй болоод байгаа 51 сая ам.долларын асуудал яаж үүссэн вэ, хэн төлөх ёстой вэ гэдэг бараг бүрэн зураглалаараа ил боллоо. Харин яагаад хариуцлага тооцохгүй сунжруулаад байгаа вэ гэсэн асуулт хууль хүчнийхэн, шүүх прокурорын байгууллагад хаяглагдаж байна. Улмаар энэ хэргийг шалгаж хариуцлага тооцох тал дээр  тодорхой байр сууриа илэрхийлэх шаардлага төрийн тэргүүн Ерөнхийлөгчид давхар хамаарч байна.

Нэгэнт бид давж заалдах боломжгүй болсон тул ОУ-ын арбитрын шүүхийн шийдвэр хэрэгжиж “Эрдэнэт”-ийг битүүмжлэх, хаах зэрэг нь их хол хүлээлт биш. Улс орнууд хүлээн зөвшөөрсөн  ОУ- ын шүүхийн шийдвэр хэрхэн  хэрэгжих тухай тодорхой зохицуулалт байгаа. Одоо энэ зээл өрийг хэн төлөх, мөн тооцох хариуцлагын асуудлаа бид цэгцлэх ёстой болов уу.

 

“Аюурсайхаан  айх хэрэггүй шүү ..”  гэсэн сошиал сүлжээний коментыг төсгөлд нь онцолмоор санагдлаа.  Шударга ёсны хүлээлтээр ангасан ард түмний цангааг  МАН  тайлах эсэхийг цааш өрнөх үйл явдал харуулна.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Нямдорж яагаал амаа үдүүлчихвээ? өөрийх но бна уу?шудрага царайлаад бдаг биш бил үү?
2018-03-10
Zochin:
Asuudald taivan handaj suutal araas ni tumur zamin asuudal garch irlee dee
2018-03-09
Төлөг:
Аймхай ард түмэн сошелаар сүржигнээд л өнгөрөх биз ,,
2018-03-07
Гөлөг:
С.БАЯР Ц.ЭЛБЭГДОРЖ Ч.САЙХАНБИЛЭГ С.БАЯРЦОГТ НАРААС ЮУНД НЬ ГӨЛӨГ ШААГААД БАЙГААН БЭЭ ... БАРИАД ШОРОНД ХИЙ Л ДЭЭ... БАРИЦААЛАГДСАН ЕРӨНХИЙЛӨГЧ ЕРӨНХИЙ САЙД БАЙГААД БАЙГААН БАЙНА Л ДАА...
2018-03-05
урагшаааа:
аюурсайхан болон түүний нөхөдийг дэмжиж байна шударга хүн адлагддаг цаг үеийг эгнэгт үгүй болгох цаг нь одоо болсоон
2018-03-05
Зочин:
Худлаа шоүдад, эрдэнэт төлжил таараа, дараа нь харин улсын нэриин өмнөөс чадах уу
2018-03-05
za uneheer hiij chadah uu... NAM bol NAM shuu dee. xa xa xa.
2018-03-05
зандан шатар:
за сүртэйшдээ эрдэнэтийн бүтэн жилийн ашгийн тал нь ш дээ төлчий лдөө юм үзсэн юм шиг л байцгаая л даа за дараа нь дотроо бололгүй дэээ
2018-03-05
Иргэн:
Залуус үнэнхүү шударгаараа яваад байвал ард түмэн дэмжинээ дэмжинэ. Зориг бүү мох. Авилгач хулгайч дарга нар одоохондоо хүчтэй мэт харагдаж байгаа боловч тэдэнд ямар ч ирээдүй байхгүй гэгийг сана
2018-03-05
Ok:
Demjij bna zaluuciig! Zandanshatar geed said ni Erdenet uildver tulxud asuudal bxgui geed xutsaad baisandaa,,,, luivrchid xudlaa shudarga tsarailaad xutsaad bx yumaa, odoo ogtsruulaad jinxene shudarga zaluusaa gargaad turiig tseverliyeeee
2018-03-05
МЭДЭЭЖ..үүнийг тэр Жастын захирал ганцаараа хийгээгүй ш дээ... ХЭН БЭ... ГАРГААЧЭЭ
2018-03-05
АРД:
ЗӨВ ДЭМЖИЖ БАЙНА
2018-03-05
demjigch:
хариуцлага алдсан урвагчдад зохих ялыг хүлээлгэхийг хүсэж байнав Эх орныхүү тусгаар тогтнолын төлөө тэмцэгч дээрх шударга залуустаа амршлт хүсье. та бүхний ард эгэл жирийн аод түмэн бүгдээрээ дэмжиж байгаа гэдэгт итгэлтэй байна.
2018-03-05
ардын хүү:
ялзарсан АН-аас дээр юм даа.залуус МАН-ыг шинэчлэх нь дээ. үтэр түргэн мантууболд хаянхярваа нараасаа салаарай.АН с.эрдэнэ з.энхболд элбэгдорж алтанхуяг нартайгаа ялзраад хавь ойрдоо өмхий үнэр тараагаад бүүр алга болж байг.
2018-03-05
Zochin:
Hurelsyh chinch duthhaargui luibarchin geseen
2018-03-05
Ochij:
Дэмжиж байна одоо хийгүй бол оройтож байна шүү
2018-03-05
demjij bna. odoo bolson shuu gedgiig haruulah yostoi. Hurelsukh neg hudluh bailgui dee
2018-03-05
Zochin:
Hurelsyh chinch duthhaargui luibarchin geseen
Иргэн:
Дэмжиж байна Урьд нь АН с Тэмуужин Гантомор Оюунгэрэл Батчимэг нар шинэ уеийн жинхэнэ толоолол болж гарч ирсэн МАН с сураг байдагуй байв Ганц ЖЭНХБАЯР байж магад байсан Одоо харин Аюурсайхан ОюунЭрдэнэ нарын залуус ирж байх шиг Тэмуулэн Срдбилэг нар бол авилгын хуухдууд
2018-03-05
Иргэн:
Ан ын уед асар их менге бух шатандаа идэж завшсан. Уунийг шалгах ХЗЯ сайд, хуулийнхан байна у? Энэ сурхий шударга гэгдээд байгаа нехед сэргээж шалгуулж чадах у? Нам харгалзахгуй бух шатны луйварыг таслан ЗОГСООГООЧ.
2018-03-05
Werty:
Ene enhboldiin garaas yamarch shiidver gardagui jinhen booronhii amitan uymaa, aimhai tend suuj yaadag bna.
2018-03-05
Аюураа айхгүй шүү:
МАНД БАЙГАА ГАНЦ ГАЙГҮЙ ЗАЛУУДАА, ЛУЙВАРЧИД НУРУУГ НЬ ХУГАЛЧИХГҮЙ БОЛ МАНЫ ЭРҮҮЛЖИХ ИРЭЭДҮЙ ДЭЭ, ХАРИН ОДОО ЭХЛЭЭД УЛСЫН ХӨРӨНГӨ ХУЛГАЙЛСАН ҮЙЛДЭЛД ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА БАЙХГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ, МЭНГЭТ МЭТИЙН НОВШНУУД ӨӨРСНИЙГЭЭ ХАМГААЛАХ ХУУЛЬ ГАРГАСАН НЬ ТЭР Ш ДЭЭ
2018-03-05
sugar:
nam gedeg hulgain halhavch bish, tsagtaa banknii 14 ter bumaar toglood zasgaar tuluulj baragduulj bsn n daraa daraachdaa huuli met jishee bolson shuu!
2018-03-05
Зочин:
Телевизээр Т.Аюурсайханы Эрдэнэтийн үйлдвэрийн талаарх мэдээллийн Монголын бүх ард түмэн сонссон байх. Ямар муухай том луйвар хийж, энэ сайхан үйлдвэрээр тоглож байгаа юм бэ? Санжийн Баяр, Цахиагийн Элбэгдорж Сайханбилэг гээд ёстой шунал нь шулам болсон цагаандаа гарсан хулгайч нар. 10000 төгрөг хулгайлсан эмэгтэй 10 жилээр шийтгүүлээ биздээ. Эд нарыг эдний бүлэглэлийг насаар нь хорьсон ч ял нь хөнгөднө. Эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй Монгол хүн бүр эд нарыг үзэн ядаг. Алсаас эд нарт зохих ял шийтгэл, шанг нь хүртээдэг хүн байна уу? Одоо эд нарт үзүүлээд өгөөч Түүнээс биш санаанд багтахын аргагүй болтлоо хөрөнгөжсөн эдгээр хүмүүс юу бол юу хийхийг санаархаж байгаа
2018-03-05
зочин:
Дан ганц МАНам ч биш АНам ч бас хамаатай ийм маягаар хоёр намын дэмжигч жирийн ард түмнийг талцуулах хэрэггүй гайтай юм шиг энэ 4 жил нь МАНам төр барьж байгаа болохоор МАНам өрөнд хийсэн юм шиг харагдуулж байна буруу хоёр намын хийсэн хэрэг дараагийн сонгуулиар хар машин биш хайрцаг гар тооллогоор сонгоё гэхдээ хуучин нэр дэвшигчид ухамсраараа оролцохгүй байвал сайнсан одоо та нар хагартлаа баяжлаа бас дайны хажуугаар дажин гэгчээр Иргэдийн хуралын төлөөлөгчид гэж хэдэн шуналын ходооднууд юун урамшуулал вэ ямар ч хэрэгцээгүй албан тушаал хөөсөн гарууд баахан хорооны хуучин засаг дарга нар аминдаа суудал ахиж байгаа ухаантай дараа нь УИХуралд гишүүний суудал горилсон малнууд наад урамшуулалаа арбритийн шүүхэд өг бага боловч өр багсана энэ албан тушаалтангууд урамшуулал нэртэй мөнгө завших аргаа зогсоо ниыгэмд хийх юм их б.на цэцэрлэг сургууль эмнэлэг гэх зэрэг олон юм б.на бодооч өчигдөр мэдээгээр харж байхад сургуулийн багш байсан нөхөр нам дагаж гүйсээр байгаад хорооны засаг дарга болсон хэдий завандаа ИХТөлөөлөгч болчихвоо уг нь багш байсан үеийн цалингаасаа хавьгүй дээр албан тушаалд сууж амьдрал ахуй нь сайжирсаар байхад улам л шунахын
2018-03-05
аюул:
Аюур аа чи авлигачдын хувьд аюул шүү? Бүү шантар.
2018-03-05
зочин:
Зөв. Эдгээр залууст шударга тогтолцооны дэмжлэг хэрэгтэй бна. М.Энхболд хэнийг нь хараад суугаад бна даа? С.Баярт, Элбэгдорж, Сайханбилэг нарт хариуцлага тооцох нь зүйтэй. Нийгмийн хөрөнгөнд халдагчид болох эдгээр төрд ажилласан нэр зүүгчдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж бна. Энд Багабанд ч бас хамааралтай.
2018-03-05
Зочин:
Уул нь Та нарт итгэхийг хүсэвч, Та зорилгын хэрэгжилт даан ч "Хол" байна даа... Наад МАН-аасаа ЯАРАЛТАЙ САЛ...
2018-03-05
Монгол Иргэн:
Ккк... АЮУРСАЙХАН, Ж.Энхбаяр, Оюун-Эрдэн та нарын зорилго, санаачлага чинь маш зөв хэдий ч "Энэ хар ангал, БӨӨН ӨРГӨСТ ТОРОНД" байгаа юм чинь хэзээ ч бүтэхгүй... Хоосон мөрөөдөл.
2018-03-05
амрү.:
Энэ 2009-2017 хүртлэх хугацаанд Ц.Эбий . С.Баяр нарт хариуцлага тооцохоос л эхлэх хэрэгтэй байна. Т.Аюурсайхан тэргүүтэй 5 гишүүдийн энэ ажилд нь амжилт хүсч хариуцлага алдсан этгээдүүдийг толгой дараалан баривчилж хөрөнгийг нь хурааж улсыг хохиролгүй болгохыг ард нийт нэг эс нь болсон миний бие хүсч байна. Ард түмэн үнэхээр их хүлээлттэй байгаа нь сошилоор анзаарагдаж байна.
2018-03-05
утаа:
Аюураа ахын зоригтой байгаарай ард түмэн та нарыг дэмжиж байгаа шүү
2018-03-05
ЦЕГ ЭЗГХТТ:
УБТЗ-аас шилжүүлсэн мөнгө хэний данс руу орсон бэ гэдгийг шалгаж тогтоохоор ажиллаж байна.
2018-03-05
demjigch:
хариуцлага алдсан урвагчдад зохих ялыг хүлээлгэхийг хүсэж байнав Эх орныхүү тусгаар тогтнолын төлөө тэмцэгч дээрх шударга залуустаа амршлт хүсье. та бүхний ард эгэл жирийн аод түмэн бүгдээрээ дэмжиж байгаа гэдэгт итгэлтэй байна.