Мөс цөмөрч, хүний амь эрсэджээ
2018-03-05


Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Эгийн голын эх” гэдэг газар өчигдөр өдрийн 11 цагийн орчим “Ланд-200” маркийн суудлын автомашин мөсөнд цөмөрч, Улаанбаатар хотын харъяат иргэн 36 настай Б амь насаа алдсан байна.


Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 9 алба хаагч, Цагдаагийн газрын 7 алба хаагч, орон нутгийн 7 хүн, нийт 23 алба хаагч, 3 автомашинтай 07 цаг 40 минут ажиллаж, 12:50 цагт иргэн Б-ийн цогцсыг, 20 цаг 46 минутанд “Ланд-200” загварын суудлын автомашиныг татан гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

 

Осол болсон газар Мөсний баяраас 10 гаруй километрийн зайтай Хатгал тосгоны зүүн талд бөгөөд осолдсон иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож яваад өрх рүү орж амь насаа алдсан байна. Тус хэргийг аймгийн Цагдаагийн газар шалгаж эхэлсэн ажээ.

Shuud.mn
Сонин хачин