Новицки түүхэн жагсаалтад нэг байр урагшиллаа
2018-03-05

 

Дөрк Новицки бүх цаг үеийн оноо авалтын жагсаалтад зургаа дугаар байранд бичигдээд удаагүй байгаа билээ. Герман машины хувьд 31000+ оноотойгоос эдгээр бүх оноогоо ганцхан багийн төлөө авсан нь Даллас Маварекс юм. 

 

Тэрбээр нэг багийн төлөө 20 дахь улиралдаа хүчин зүтгэж, хэдийнэ ахмад тоглогч болсон боловч довтолгоон дээрхи түүний үүрэг оролцоо багагүй хэвээр байгаа. Тэгвэл Европ тивээс төрөн гарсан хамгийн агуу сагсан бөмбөгчин залуугийн хувьд НБА-ын түүхэнд ч өөрийнхөө нэрийг данслуулсаар явна. Тэрбээр өнөөдөр болсон тоглолтод бас нэгэн рекорд амжилтыг өөрийн болгожээ.

 

Тодруулбал амжилттай болгосон довтолгооны тоогоор бүх цаг үеийн түүхэн жагсаалтад 8 дугаар байранд орсон байна. Ингэснээр тэрбээр Элвин Хейсийг гүйцсэн. Тэгвэл уг жагсаалтад Карийм Абдул Жабаар, Карл Мэлоун, Уилт Чемберлэйн, Майкл Жордан, Коби Брайнт, Шакиль Онийл, ЛэБрон Жэймс нарын тоглогчид Герман эрийн өмнө бичигдэж байгаа юм.

 

Новицки 11000 шахам довтолгоог амжилттай болгосноор уг жагсаалтын 8 дугаар байранд байгаа бол нэгт бичигдэж байгаа Карийм Абдул Жабаар нь 15837 довтолгоогоо амжилттай болгож байжээ.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин