Ларри Нассарын хохирогч эрэгтэй тамирчин ил боллоо
2018-03-06

 

АНУ-ын спортын салбарт өсвөр насны охидыг бэлгийн дарамтад оруулах, хүчиндэх, хүчиндэхээр завдах, өөрийн дур хүслээ ёс бусаар хангах, насанд хүрээгүй хүүхдийг садар самуун сурталчилсан бичлэгт ашигласан зэргээр нийгмийг цочирдуулаад байгаа Ларри Нассартай холбоотой хэргийн хохирогчид ар араасаа нэмэгдсээр байна.

 

Энэ удаад АНУ-ын гимнастикч Жэйкоб Мүүр гэх тамирчин эрэгтэйчүүдийг төлөөлж, хамгийн анх ам нээлээ. Тэрбээр 2015-2017 оны хооронд АНУ-ын залуучуудын шигшээ багт багтаж байсан бөгөөд энэ үеэр Ларри Нассар сэтгэл зүйч, эмчээр ажиллаж байжээ. “Олон улсын гимнастикын сэтгүүл”-ийн Аманда Төрнэр гэх сэтгүүлчийн хэлснээр энэ бол уг хэрэгт эрэгтэй хохирогч ам нээсэн анхны тохиолдол гэнэ.

 

 

Жэйкоб Мүүрийн хэлснээр Ларри Нассар нь түүний дотуур өмдийг эмэгтэй гимнастикчдын өмнө тайлж байсан гэнэ.

 

Жэйкоб Мүүрээс гадна Нассарын гэх тодотголтой хэрэгт 300 гаруй эмэгтэй тамирчид хохирсноо илэрхийлсэн юм. Үүний улмаас Ларри Нассар нь 40-175 жилийн хорих ялыг нэг төрлийн хэрэгтээ, 40-125 жилийн хорих ялыг өөр төрлийн бас нэгэн хэрэгтээ шүүхээс сонсоод байгаа аж. Харин үүнээс өмнө нь бага насны хүүхдийг садар самуун сурталчилсан бичлэгт ашигласныхаа төлөө 60 жилийн ял сонсоод байсан билээ.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин