АТГ-ын “аймаар” мэдээ
2018-03-06

 

Авлигатай тэмцэх газраас өчигдөр албан мэдээлэл гаргалаа. Тус мэдээлэл “Жаст групп”-ийн ерөнхийлөгч асан Ш.Батхүү нарын гэм буруутай этгээдүүд ял завших боломжгүй гэсэн гол утгатай. Тэдний хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусах болоогүй гэдгийг АТГ сануулж, хэргийн цар хүрээ улам нэмэгдэж буйг мэдээлэв. Товчхондоо АТГ жараахайгаар дамжуулан акулыг барих ажилдаа оржээ. “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, “Стандарт” банкнаас авсан зээлийг хэн, хэн идэв? Энэ асуултын учгыг авлигатай тэмцэх байгууллага атгасан бололтой, эрс хатуухан мэдээлэл цацаж байгаагаас нь харвал. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа, илүү мэдээлэл өгөхгүй хэмээн халхавчилдаг хуулийн байгууллага энэ удаа “Эрдэнэт”-ийн асуудал дээр ийн том дуугарлаа. Гэвч үйл явц, өрнөл хамгаас чухал.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өгсөн мэдээллээр Жаст групп, Стандарт банкнаас 172 сая ам.долларын зээл авсан. Одоо 172 сая ам.долларын 51 сая ам.долларыг Эрдэнэт үйлдвэр, үлдсэн 121 сая ам.долларыг Төрийн банк төлөх нөхцөл байдал үүсээд байна. Энэ өрийг даруйхан төлөхгүй бол Эрдэнэт үйлдвэрийг битүүмжилнэ. Энэ бүхэнд “Жаст”-ын Ш.Батхүүгээс эхлээд тухайн үеийн ТӨХ-ны дарга Д.Сугар, Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг, Эрдэнэт үйлдвэр ХК-ийн хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал, санхүүгийн хэлтсийн дарга Г.Галбаатар нарын нэр холбогдон, яригдаж буй. Цаашлаад Ерөнхий сайд асан С.Баярын нэр ч дурдагдана. Мөн тухайн үед засгийн эрхийг барьж байсан МАН-ын нэр нөлөө бүхий эрхмүүд ч АТГ-ын хаалгыг татах учиртай. Ерөнхий сайд асанаас эхлээд Монголын төрийн өмчийг худалдсан, хумсалсан бүхнийг хуулийн өмнө аваачиж чадвал АТГ-ын ач гавьяа тэр.  

 

Дэргэдэх зөвлөлөөсөө “АТГ өөрөө авлигын үүр уурхай, авлигачдыг өөгшүүлдэг, өмгөөлдөг” гэх цол чимгийг зүүгээд буй авлигатай тэмцэх байгууллага энэ удаа нэрээ цэвэрлэх боломжийг атгаж авлаа. Монголын саалийн үнээ “Эрдэнэт”-ийг барьцаалсан нь тодорхой, ямар хэмжээний зээл авсан нь ил. Хэнээс эхэлж шалгах нь ойлгомжтой ийм хэрэг дээр АТГ мэдэн будилахгүйгээр үнэн мөнийг тогтоовол Монголын хуулийн байгууллага тэр дундаа авлигатай тэмцэх байгууллагын ажилд ард түмэн OK үнэлгээг өгнө.

 

Ямартай ч АТГ-аас ажлын хэсэг гарч, “Эрдэнэт”-ийн асуудлыг нарийвчлан шалгаж буйгаа ил тод мэдээлэв. Бүр гэм буруутай этгээдүүд ял завших боломжгүй хэмээн тод чангаар дуугарлаа. Гэм буруутайд дурдагдах этгээдүүдийн эрх мэдэл, мөнгөний өмнө сөхрөхгүйгээр ажиллаж, нийгмийн хүсэлт, хүлээлтийг биелүүлж, Монгол Улсад хууль үйлчилдгийг харуулах өдрийг хүлээе.

 

Б.Энэрэл

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Er:
Hohin uursduu hulgaij nar songoj bga ym chin
2018-03-11
Mongol:
Gehdee neg yumiig mash oilgoh heregtei shuu manaihaan ATG iin murdugch nariig turiin tusgai hamgaalaltand avah heregtei gj bodoj bn yagad gevel asar tom luivarchidiin araas orloo shde dandaa terbumtan bolhoor munguur bugdiig argalah gj uziishde nuguu hulgaich nar ni
2018-03-07
ашгүй дээ
2018-03-07
зочин:
АТГ ямар нэгэн томчууд нөлөөлөхгүй бол ажлаа үнэхээр хийж чадна гэхдээ УУХЯ.БОАЖЯ,СЯ,АҮЯ,ХАХНХЯ ны санхүүгийн үйл ажиллагааг хийж бн ТҮУҮГ ын ерөнхий нягтлан нь маш хэмжээний мөнгийг идэж ууж,аль нэг яамныхаа ТНБД ын хөдөө гадаад явахдаа итгэж үлдээсэн гарын үсгээр маш их гүйлгээг өөртөө ашигтайгаар хийж их мөнгө идэж уусан бг,мөн өөрсдийнх нь одоо амьдарч бгаа орон сууцны газар ТҮУҮГ ын буюу улсын газар байтал ХАХНХЯ д дур мэдэн өгч орон сууц бариулж өөрсдөө хувийн орон сууцтай болж 2 дарга амьдрал ахуйгаа сайжруулж амьдарч бгаа ажилчдаа харж үздэггүй бн,хаана мөнгө идэж уух боломж бна тэр бүхнийг маш сайн нягтлангуудтайгаа хийж бнг АТГ шалгаж бна гээд сураг алга Б.Тамирын ах эгч нар нь бүгд цагдаа,прокуорт ажилладаг гэсэн,энэ талаар АТГ сайн шалгах хэрэгтэй шүү дээ
2018-03-07
амжилт хүсье:
АВЛИГАЧДЫГ баримт байхад илрүүлж чадахгүй бол АТГ ыг татан буулгаад хуулийн мэргэжилтэй залуучуудаас дахин байгуулах хэрэгтэй
2018-03-07
Олон олон сая, хичнээн хичнээн тэрбумаар нь улсын ард түмний өмчийг хулгайлж хуйвалдаж хуцчихаад байхад ард түмэн чимээгүй л ажиглаад суугаад байх.Хэтэрхий ухаалаг хүлээцтэй ард түмэн
2018-03-06
Зочин:
Хулгайчаар үндсэн хуулиа мандуулж болох юм уу ард түмэн Үндсэн хуулийг минь хулгайлаад хоосон цаас үлдээх би дээ
2018-03-06
ZOCHIN:
MUU HAR HUURIIN BAISHIND OVOOROLDOJ BAIHDAA TAARSAN BUZARUUD.
2018-03-06
ok:
Odoo ATG uls eh oron,ard tumniihee ene buzar heregiig unen zovoor shiidej haruulah heregtei. Ard tumen tsagaan tsaas bish shuu.
2018-03-06
Төмөр:
Монголд хорлонтой ажиллагаа (том)бүрийн ард энэ с.баяр,сугар хоёрын нэр заавал байх хэрэгтэй юу?
2018-03-06
Иргэн:
Ашгүй дээ, нэг юм ч гэсэн нааштай зөвөөр шийдэгдвэл ард олныхоо итгэлийг олно доо, энэ төр засаг! Сүүлийн үед бүр мэдээ ч үзэхээс дургүй хүрээд байдаг болсон! Яагаад эх орон, ард түмнээ мөлжиж баяждаг хүн муутай өөдгүй улсуудыг дээш нь сонгочихдог байна аа?? Эцэг эх, удам судраараа л муу хүмүүс юм даа! Эздүүдийг нь олж, эх орон ар түмнээ өөд татах цаг аль эрт болсон шүү дээ..
2018-03-06
Иргэн:
Үнэхээр шударга ажиллаж авилгач хулгайчдыг илрүүлээсэй. АТГ байхад бүх булай муухай болгон таслан зогсоогдож нийгэм зөв голдрилдоо орно гэсэн ард түмний итгэл төрдөг болох цаг хурдан ирээсэй.
2018-03-06
Найз:
Батхүүгээс гадна түүний гол санхүүг барьж байсан зальтай хар хүүхэн - Бадамцэцэгийг шалгах хэрэгтэй. Тэр Батхүүгийн бүх бузар булхайг гардан хийдэг төдийгүй, хүссэн бүхнээ хийж байсан, хөрөнгжсөн бүсгүй шүү. Одоо ч гэсэн Санзайд Батхүүгийн хамт зуслангийн үнэтэй байшинтай, - байр нийүүлсэн байрыг Жастаас авсан гээд бөөн хөрөнгө
2018-03-06
Ашгүй дээ амжилт хүсье гэмт хэрэг нь бүүр тодорхой баяр баярцогт сайханбилэг алтанхуяг гүндалай гээд ард иргэдийн дунд гэмт үйлдэл нь тодорхой хүмүүс зурагтаар гараад шагнуулаад л инээгээд л байхаар бүүр сүүлдээ зурагт төр засаг хоёрыг харахаар баөлжис цутгаад солонгос кино америк кино гадаад мэдээ путин си зянпинь г л харж арай галзуурчихгүй байсийншдээ солонгос америк кинон дээр төгсгөлд нь муусайн улс төрч баячуудыг ёстой болгрж тавьж байгааг хар бах ханадаг байлаашдээ ёстой наад муусайн хогнуудыг до ганболд золжаргөл энэ тэр байна ёстой болгож тавь монголчууд баярланашлээ дээр нь ийм байхаар доорх хог нар монголын нэрийг ёстой гадаадад унагаж өнч байнашдээ хулгай хүчин хийхгүй ч юм алга франц унгар япон солонгос америк гээд монголчуудыг ёстой муухай харжийна хулгайч гээд
2018-03-06
зочин:
Луйварчдыг илрүүлээрэй, Хүрэлсүх сайд дэмжих байх аа
2018-03-06
Zochin:
Bathuugiin duu Badamtsetseg ih horongotei shu de.Shalgaarai.Tatveriin eronhii gazriin heltesiin dargoig olon jil hiij bgaad Hadgalamj banknii sanhuugiin darga bsan.
2018-03-06
Найз:
Батхүүгээс гадна түүний гол санхүүг барьж байсан зальтай хар хүүхэн - Бадамцэцэгийг шалгах хэрэгтэй. Тэр Батхүүгийн бүх бузар булхайг гардан хийдэг төдийгүй, хүссэн бүхнээ хийж байсан, хөрөнгжсөн бүсгүй шүү. Одоо ч гэсэн Санзайд Батхүүгийн хамт зуслангийн үнэтэй байшинтай, - байр нийүүлсэн байрыг Жастаас авсан гээд бөөн хөрөнгө
Шударга үнэн ялах цаг айсуй.:
Хэнээс ч хараат бус байж ажлаа сайн хийж ард түмний хүсэн хүлээгээд байгаа үүр цайх операцийг эхлүүлэх хэрэгтэй. АТГ амжилт хүсье. Та нар бүхнийг шинэчлэгчид шүү бид ар талд чинь шүү гэж урамшуулья. Ужгирсан хэргүүд шийдэгдэж буруутанг яллаж, хүмүүсийн сэтгэл санаа цэлмэж итгэл үнэмшил нь эргэж ирэх болтугай.
2018-03-06
цаг цагаараа байдаггүй:
атг олигтой ажиллаж чадахгүй улс төрчдийн гар хөл болсоор байх ахул хожим нь өөрсдийнх нь нэр төрд халгаатай даа хэн ч тоохгүй шдэ дараа нь атг-д ажиллаж байсан гэвэл би лав шууд нүүр лүү нулимана
2018-03-06
Шударгаар л шийдээсэй олон улсад авилгын жагсаалтаар хойшлоод л байгаа
2018-03-06