Оросын экс тагнуулчийг Британид санаатай хордуулжээ
2018-03-06

Их Британи улсад ОХУ-ын экс тагнуулч хордсон байдалтай олдсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Тагнуулч эр нэгэн эмэгтэйн хамтаар  Лондон хотоос баруун зүгт 145 км зайтай орших Сэлисбури хотын худалдааны төвөөс ухаангүй байдалтай олджээ. Тэднийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд яаралтай эмчилгээг хийж эхэлсэн гэнэ.

 

Эмнэлэгт хүргэсний дараа түүнийг тагнуулч Сергей Скрипал болохыг тогтоосон байна.  Өдгөө 66 настай “Скрипал ГРУ”  гэх Оросын цэргийн тагнуулын газарт ажиллаж байгаад 1999 онд тэтгэвэрт гарчээ.

 

Тэтгэвэрт гарсаныхаа дараа тэрбээр 2003 оныг хүртэл Гадаад хэргийн яаманд ажилласан бөгөөд сүүлд бизнес эрхлэх болжээ.

 

Түүнийг 2004 онд Москва хотын баривчилсан бөгөөд тэрбээр мэдүүлгийнхээ үеэр 1995 онд Британийн тагнуулын байгууллагад элсч, улмаар нууц мэдээлэл дамжуулсаныхаа шанд 100 мянган ам.доллар авсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

 

Скрипал 2010 онд АНУ-Оросын хооронд олзлогдсон тагнуулуудaa солилцох ажиллагаанд хамрагдаж, Британид шилжиж ирсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин