Ахлах сургуулиасаа шууд НБА-д ордог болно
2018-03-06

 

Ахлах сургуулиас шууд НБА-д ордог болох ажлын бэлтгэл ажил хийгдэж байна. Энэ талаар эх сурвалжууд жиг жуг хийж эхэллээ. Одоогоос 10 жилийн өмнө гаргаж байсан "one-and-done" буюу нэг жил заавал коллежид сурсан байх ёстой гэсэн дүрэм ийнхүү хуучин гэгдэх болх нь.

 

Лигийн коммисар Адам Силвэр болон түүний зөвлөхүүд сүүлийн хэдэн сарын хугацаанд энэ асуудлыг тал талаас нь нухацтай бодож үзэж байгаа аж. Түүний зэхэж буй энэ ажлын гол зорилго нь 18 настай, дөнгөж ахлах сургуулиа төгссөн хүүхдэд лигийн хаалгыг нээж өгөхөд гэлтгүй өргөн далайцтай, хамрах цар хүрээ том ажил гэж тайлбарлаж байна.

 

 

Учир нь НСАА буюу АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн холбоо сүүлийн үед авилгын хэрэгт шалгагдаад байгаа билээ. Тэднийг холбооны нууц товчооноос хүртэл судлах баг гаргаж шалгаж байгаа гэцгээж буй. Мөн хууль дүрэм завхарсан, авилга, хээх хахууль, тоглолт худалдаж авах зэрэг үйл явдлууд газар авч ялзарсан газар гэдгийг НБА-ын хэд хэдэн тоглогч хэлээд амжсан.

 

Хэдийгээр ахлах сургуулиас тоглогч шууд авна гэж байгаа боловч тухайн тоглогчийн бие бялдрын ерөнхий хөгжил, ахлах сургууль төгссөнөөс хойшхи хугацаа зэрэгт онцгой ач холбогдол өгнө гэдгээ Адам Силвэр мөн илэрхийлээд амжсан билээ.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин