АТГ-ын олон нийтийн зөвлөлөө мэдээлэл хийнэ
2018-03-06

Corporate Convention center-д

09.00 цагт "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө-Хамтдаа шийдье" анхдугаар зөвлөгөөн болно. Утас:95090005, 99091210

 

“Бишрэлт” зочид буудал 

9.30 цагт “Чөлөөт бүс дэх экспорт, импортын боломж, давуу тал” сэдэвт сургалт эхэлнэ.

 

PUMA зочид буудлын хоёр давхарт “IMPERIAL HALL” танхимд

10:00 цагт Монгол Улсад үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 105 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх баярын арга хэмжээ болно. Утас: 89270310, 88106492

 

АТГ-н хурлын зааланд

11:00 цагт Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөлөөс "АТГ нь авлигатай тэмцэхгүй байгааг 2017 оны авлигын индекс батлав уу?" сэдвээр хэвлэлийн хурал хийнэ.  

 

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

11.30 цагт Ардын хувьсгалаас хойш Монголд анхны лхаарамба цолыг Д.Жавзандорж лам амжилттай хамгаалсан талаар Сумади Гирди төвөөс мэдээлэл өгнө. 

 

ШУА-ийн байрны 3 давхарт

14.00 цагт ШУА-иас "Анагаах ухаан, байгалийн ухааны уялдаа холбоо" сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас 98119897

 

Туушин зочид буудал, Соёмбо танхим

14:00 цагт Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Ногоон эдийн засаг уу? “Ногоорсон” эдийн засаг уу? сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.

 

Үндэсний хөгжлийн газрын 3 давхрын хурлын танхимд

15:00 цагт Үндэсний хөгжлийн газар болон Төв аймгийн Эрдэмтдийн зөвлөл, Төв аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгтэй хамтран “ХӨГЖЛИЙН ЗАГВАР-ТӨВ АЙМАГ”-ИЙН БОДЛОГО БОЛОВСРУУЛАХ ХАМТАРСАН БАГИЙН УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛНА. Утас: 95883542

 

Shuud.mn
Сонин хачин