М.Энхсайханыг шалгаж эхэлжээ
2018-03-06

Сүүлийн үед  хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа зарим гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэх мэдээллүүдтэй холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас тодруулга авлаа. Тухайлбал, "...Оюу Толгой”компани гэрээний заалтыг зөрчиж эрчим хүчээ БНХАУ-аас импортолж, Монгол Улсад хохирол учруулсан байж болзошгүй” гэх мэдээллийг  Улсын Их хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хийсэн.Энэ мэдээллийн дагуу тус прокурорын газраас тодруулвал  "..Монгол Улсын Засгийн газар болон "Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, "Айвенхоу майнз лимитед” компани, "Рио Тинтоинтернэшнл холдингс лимитед” компани хооронд 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан "Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 7.3-т зааснаар  "Хөрөнгө оруулагч нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлснээс хойш дөрвөн жилийн дотор Оюу толгой төслийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эх үүсвэрээс сонгон хангана” гэж тусгасан  юм байна. Гэтэл Монгол Улсын Засгийн газар 2014 оны 8 дугаар сарын 14-нд байгуулсан "Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах” тухай гэрээг, хөрөнгө оруулалтын гэрээний  заалтыг түдгэлзүүлж, Монгол Улсаас эрчим хүч авах үүргээ заавал биелүүлэх шаардлагагүй гэдгийг хүлээн зөвшөөрч, улмаар "Оюу Толгой” компани эрчим хүчээ БНХАУ-аас импортолжээ.       

 

 

 

Мөн  2015 онд Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан нь   "Таван толгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ”, "Ухаа-Худаг-Гашуун-Сухайтын чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээ”-ний төслүүдийг бэлтгэх явцдаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Улсын Их хурлын болон, Засгийн газрын холбогдох тогтоолууд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг илтэд зөрчиж, Төрийн нууцад хамаарах баримт бичгүүдийг гадаадын хүмүүст танилцуулан гэрээний төсөл бэлтгүүлсэн” гэх мэдээллийг   "Жудагт Монгол” Холбооны дээд зөвлөлийн гишүүн, Аюулгүй байдлын судлаач Б.Чулуунбат хийсэн.

 

Дээрхи хоёр мэдээллүүдтэй холбогдуулан  Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж,  Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Худлаа юм бичээдл байх юм
2018-08-24