Италийн парламентын сонгуульд популистууд олонх боллоо
2018-03-06

Итали улсад энэ амралтын өдөр парламентын сонгууль зохион байгуулагдсан билээ. Тэгвэл энэхүү сонгуульд популистууд олонхын дэмжлэг авсан талаар “Ройтерс” агентлаг уламжлав.

 

 

“Парламентын дээд танхим болох Сенатад барууны  төвт үзэлт "Лега Норд" нам 37 хувь, Европын Холбоог эсэргүүцэгч "Таван од хөдөлгөөн" нам 32.5 хувийн санал авсан” талаар тус улсын Сонгуулийн Ерөнхий хороо мэдээлжээ.

 

Ерөнхий сайд асан Маттео Ренцигийн тэргүүлдэг  “Ардчилсан нам” 22.8 хувийн санал авч, энэ удаагийн сонгуульд тун хангалтгүй оролцсон байна.

 

Сонгуулийн өмнө Ерөнхий сайд шинэ засаг байгуулагдсан даруйд огцрох болно хэмээн мэдэгдсэн юм.

 

Ерөнхий сайд асан Силвио Берлусконигийн “Форза Италиа нам” 14 хувийн санал авч, удаалжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин