Жендерийн тэгш байдлын төлөө хонх цохино
2018-03-06

Монголын хөрөнгийн биржийн байранд маргааш 09:50 цагт  “Жендерийн тэгш байдлын төлөө хонх цохих” арга хэмжээ болно.

 

 

Энэхүү арга хэмжээг ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дэлхийн 40 гаруй Хөрөнгийн биржууд, НҮБ, Олон Улсын Санхүүгийн Корпораци /ОУСК/ Дэлхийн Биржүүдийн Холбоо, Women in ETF зэрэг байгууллагуудтай нэгдэн 4 дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ жил Монгол Улс энэхүү арга хэмжээнд нэгдэн оролцож бизнес болон тогтвортой хөгжилд жендерийн тэгш байдлын чухлыг олон нийтэд таниулах зорилгоор зохион байгуулж буй юм.

 

Үйл ажиллагааны үеэр Дэлхйин Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жэймс Андерсон Монгол улсын хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн тэгш бус байдлын талаарх хийсэн судалгаанаас товч танилцуулж, Компанийн засаглалын хөгжлийн төвийн Т. Цэнд-Аюуш Монгол Улсын хувьцаат болон төрийн өмчит компаниудын ТУЗ дэх эмэгтэйчүүдийн төлөөлөл сэдвээр илтгэл тавина.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин