Фрэнсис Макдорманд: “Оскар” хүртэхээ мэдээд шаргал даашинз өмсөөгүй
2018-03-06

АНУ-ын Лос Анжелес хотноо 90 дэх удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол зохион байгуулагдсан билээ.

 

“Оскар”-ын хамгийн нэр хүндтэй шагнал болох “Шилдэг эмэгтэй гол дүр” номнацийн эзнээр “Three Billboards Outside Ebbing, Missouri” кинонд бүтээсэн дүрээрээ Фрэнсис Макдорманд хүртсэн юм.

 

Тэрбээр ийнхүү хоёр дахь алтан хүнийхээ эзэн болж байна. Фрэнсис Макдорманд нь 2010 онд “Fargo” киногоороо мөн “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн болсон түүхтэй.

 

Ёслолын ажиллагааны дараа тэрбээр хэвлэлийнхэнтэй ярилцжээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Танд энэ үдшийн мэндийг хүргэе.

 

-Маш их баярлалаа. Сэтгэл минь их хөдөлж байна.

 

-“Оскар”-ын эзэн боллоо. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

 

-Их сандарч байна. Хэн нэгний нэр алдрыг дуудахгүй орхих вий хэмээн их болгоомжилж байна. Хэдий Фрэнсис Макдорманд энэ алтан хүнийг ганцаараа эзэмших ч энэ шагнал бол ганцхан минийх биш. Манай хамт олны шагнал. Зүгээр л энэ алтан хүн миний нэрээр нэрлэгдэх болно. Харин та бүхэн энэ шагналыг хүртсэн гавъяатай хүмүүс.

 

-Академи таны авъяас чадварыг хоёр ч удаа өндрөөр үнэлэн алтан хүнээр шагналаа.

 

-Үнэхээр зүүд мэт.

 

-“Three Billboards Outside Ebbing, Missouri” кино “Оскар”-ын долоон номинацид нэр дэвшиж улмаар гуравт нь ялалт байгууллаа?

 

-Тийм шүү. Бид өдөр, шөнө болон хүйтэн халууныг үл тоон хамтран ажилласан. Асар том баг энэхүү бүтээлийг дэлгэцнээ гаргахын тулд ажилласан. Бид “Оскар” хүртэхээсээ илүүтэй зүгээр л “Долби” театрт суугаад, “Оскар”-ыг ойроос үзэж буйдаа баяртай байсан. Гэтэл олон олон “Оскар”-ын эзэн болоод зогсч байна.

 

 

-Та Милдред Хейсийн дүрээр “Оскар” хүртлээ. Энэ дүртэй хэрхэн холбогдож байв?

 

-Бид хоёр тун адилхан. Мартин МкДона энэхүү зохиолыг бичиж байхад нь миний дүр төрх харагдаж байсан гэсэн.

 

-Гэхдээ л Милдред дэлгэцэн дэх та үнэхээр бүдүүлэг бас дайчин харагддаг?

 

-Би олон жилийн өмнөөс л ийм эршүүд гэмээр дүрийг бүтээхийг хүсч байлаа. Мөрөөдөл минь биелсэнд баяртай байна.

 

-Та баяраа хэрхэн тэмдэглэх гэж байна.

 

-Кино багийнхан минь намайг хүлээж байгаа. /инээв/

 

-Таныг нэг хүнтэй маш удаан утсаар ярьж байхыг харав.

 

-Хүүтэйгээ. Тэр минь ээжээрээ бахархаж буйгаа хэлсэн. Хүүдээ маш их хайртай шүү.

 

-Та өнөөдөр алтан хүний эзэн болно гэдгээ мэдээд шар өнгийн даашинзаар гоёсон юм уу?

 

Энд байгаа бүх уран бүтээлчид алтан хүний эзэн болохоор хүрэлцэн ирсэн. Би ч гэсэн. Гэхдээ “Оскар” хүртэхээ мэдээд шаргал даашинз өмсөөгүй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин