Паралимпид оролцох баг Солонгост очлоо
2018-03-06

 

“Пёнчан-2018” Өвлийн паралимпийн XII наадамд пара цанын үндэсний шигшээ багийн тамирчин Олон улсын хэмжээний спортын мастер Б.Ганболд, Пара цанын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Дашдондог, шигшээ багийн цанын тос тосолгооны техникийн дасгалжуулагч Н.Сандагдорж, багийн эмч Ш.Болормаа нарын бүрэлдэхүүн өнөөдөр Сөүл хотод очжээ. Монгол Улсын тамирчин, баг бүрэлдэхүүнийг ЭСЯ-ны ажилтнууд Инчон нисэх буудлаас угтан хүлээн авав.

 

Манай тамирчин Б.Ганболд энэ сарын 12-ны өдөр 20 км-т, 14-ний өдөр 10 км-т, 17-ны өдөр 1 км-ийн зайд  уралдана.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Биеийн Тамир Спортын Газар:
БСШУЯамны сайд асан Ц.Цогзолмаагийн Пёнчан-2018 өвлийн олимпт оролцох зардалд 20 сая төгрөг зарцуулжээ
2018-03-06