Монгол лам буддын гүн ухааны дээд цол хүртжээ
2018-03-06
Гэрэл зургуудыг MPA.mn

 

Бурхан шашны “СумадиГирди” төвөөс буддын гүн ухааны дээд Лхаарамба цолыг Ардын хувьсгалаас хойш анх удаа Д.Жавзандорж хүртсэн талаар өнөөдөр /2018.03.06/ мэдээлэл хийлээ.

 

Д.Жавзандорж нь Энэтхэг улсад 20 жил суралцаж, буддын гүн ухааны зургаан жилийн их шалгалтад дөрвөн жил эхний байрт орж, хоёр жил хоёрдугаар байр эзлэн зургаан жилийн нийлбэр дүнгээр буддын гүн ухааны цол Лхаарамбын зэргийг хамгаалжээ.

 

Энэтхэг улсад гүн ухааны чиглэлээр суралцаж буй 10 мянган лам Лхаарамба цолыг хүртэхийн тулд буддын гүн ухааны 5 ботийг 16 жилийн хөтөлбөртэйгээр суралцаж байж цол хүртэх шалгалтад орох эрхээ авдаг байна. Үргэлжлүүлэн зургаан жилийн турш лам нартай өрсөлдөж энэхүү цолыг хүртдэг ажээ. Иймд энэ нь хүссэн хүн бүр хүртдэг цол биш гэдгийг Д.Жавзандоржийн шавь нар хэлж байлаа.

 

Д.Жавзандорж нь  өмнө нь Далай багшийн 80 насны ойгоор 10 мянган ламаас хамгийн их ном цээжилсэн хоёр хүний нэгээр шалгарч байсан аж.

 

 

Тэрбээр 1991 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэмандал хийдэд шавилан сууж, 1998 онд Энэтхэг улсыг зорьсон бөгөөд Монгол, Энэтхэг зэрэг орны 300 орчим шавьтай болжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
nom unsh:
L.Tudebiin oroigui sum gedeg uran zohioliin nom baidag.tuuniig unshaarai.
2018-03-08
Баярлалаа, сайхан мэдээ байна.:
Ямар сайхан сэтгэл сэргээсэн мэдээ вэ. Баярлалаа, манай лам нар ийм мундаг. Олон хүн Лхаарамба болоосой.
2018-03-07
төвдөөр л жишээ авахад хэнд ч хэрэггүй хэт хүлцэнгүй хэт ноомой шашин.монгол хүнд л лав хэрэггүй.
2018-03-06
Гайхалтай:
Буянд нь даган баясая!
2018-03-06
Монгол хүн дунд бас ийм хүн байдгаа:
гайхалтай юмаа.
2018-03-06
Тал нутгийн хүмүүс иймэрхүү ном эрдмийн мэдоэгтээ илүү сайн бдг, даам шатар гсн удаан сууж боддог бясалгал нтрт. Тэд тайван уужуу сэтгэлтэй гн. Уул ус хурц овоо хайрхадтай нутгийнхан хүчний юманд илүү бдг гн бөхчүүд гэх мэт. Нутаг нутгийн онцлог бнаа бн. Тал нутгийнхан аядуу зөөлөн 2 ын хойно дуугардаг бол баруун аймгийнхан хурц ширүүн зантай яаруу адгуу гэх мэт ккк
2018-03-06