Тэшүүрийн холбоог зардлын тайлангаа танилцуулахыг шаардав
2018-03-07

Өмнөд Солонгосын Пёнчан хотноо зохион байгуулагдсан өвлийн олимпод Залуучуудын өвлийн олимпийн аварга Б.Сумъяа санхүүгийн хүндрэлийн улмаас оролцож чадаагүй тухай мэдээ хэвлэлээр цацагдсан. Үүнээс улбаалан Монголын тэшүүрийн холбоо болон тамирчин Б.Сумъяа нарын хооронд маргаан дэгдээд буй.

 

Норвегийн Лиллехаммер хотноо 2016 онд залуучуудын өвлийн II олимп зохион байгуулагдсан. Тус наадмын гүйлтийн тэшүүрийн төрөлд Б.Сумъяа Үндэсний олимпийн хороодын нэгдмэл багийн уралдаанд оролцон залуучуудын олимпийн алтан медаль хүртсэн билээ.  Ингэснээр Монгол Улс өвлийн олимпийн төрлөөр анх удаагаа Олимпийн аваргатай болсон юм. Гэтэл түүний авсан уг медалийг “Бэлэгдлийн медаль” гэх тодотгол бүхий албан бичиг болон видео бичлэг цахим хуудсаар тархаад байна.

 

 

Үүнд тамирчин Б.Сумъяагийн ах Б.Хатанбаатар тайлбар хийсэн байна. Тэрбээр “Сүүлийн үед дүүд минь сэтгэлзүйн дайралт хийхээс гадна нэр төрийг нь унагахаар улайрч байгаад үнэхээр гайхаж байна. Өрөвдөж байна. Сүүлийн тэмцээний бичлэгийг тавиад ийм хүн яаж Олимпод орох юм гэх мэтчилэн бичих болж, зарим нэг хүн бүр түүндээ тайлбар хийгээд ярьж байх юм. Хамгийн хачирхалтай нь олимпийн медалийг нь Билэгдлийн чанартай медаль гээд тод хараар бичсэн Тэшүүрийн холбооны УЗ-ын дарга Д.Болормаа гэгчийн гарын үсэгтэй мэдэгдэл олон түмэнд хүрэх боллоо.

 

Миний бие Залуучуудын олимпоос авсан дүүгийнхээ медалийн талаар судалж үзлээ. 2010 оноос санаачилсан холимог багийн төрлийн медаль ба 2016 оны Лиллехаммер өвлийн олимпод мөн багын тэмцээн болсон байна. Холимог багаа Mixed Noc /Mixed National Olympic Committee/ буюу Олимпийн хорооний холимог баг гэж нэрлэгддэг ба тэрхүү баг нь олимпийн хорооны туган дор жагсдаг юм байна.

 

“Яасан гоё юм бэ, Олимпод орно гэдэг мөрөөдөл минь байсан. Орсон бол гоё байхгүй юу“ гээд сэтгэлээр унан суугаа дүүгээ харах үнэхээр өрөвдмөөр байлаа.

 

Энэ бүх доромжлол, шантралын эцэст дүү минь Олимптой зэрэгцэн болсон сүүлийн оролцсон тэмцээндээ үнэхээр тааруу оролцож 2-р байр эзэлсэн нь үнэн. Энэ бүх сэтгэлзүйн дарамт, дайралтыг давж гаран амжилтаар дүүрэн байх тамирчид хэр их бол? Түүгээр ч зогсохгүй тэрхүү бичлэгийг нь ашиглан “Ийм хүн яаж Олимпод оролцох билээ” хэмээн түгээж, Сумъяаг гэх ард түмний сэтгэлээр тоглолт хийх, увайгүй үйлдэл гаргах хүмүүсийн өмнөөс харамсаж байна.

 

Бид “Бэлэгдэл"-ийн медаль” хэмээх үгийн тайлбарыг Монголын Тэшүүрийн Холбооноос шаардаж байна. Мөн Улсын шигшээ багийн насанд хүрэгчид хариуцсан мэргэжилтэн Анарын хэлснээр Улсын шигшээ багаас Тэшүүрийн шигшээ багт зарцуулсан 100.000.000 төг болон Олон Улсын Тэшүүрийн Холбооноос олгосон 2016 онд USD 50.000, 2017 онд USD 50.000 тус тус зарцуулсан тайлангаа ард түмэнд ил тодоор тайлагнаж өгнө үү хэмээн хүсч байна" гэжээ.

Shuud.mn
Сонин хачин
Өшөө их ч гэх шиг eшё гэдэг орос үг баймаар ..шч гэдэг үсэг байсангүйд буруу бичив
2018-03-08
Уншигч:
Зөв. Аливаа мөнгөн санхүүжилт авсан л бол тайлангаа гаргах нь зүй ёсны асуудал. Хэрэв тайлангаа гаргахгүй бол хариуцлага тооц
2018-03-07
Болормаа больчихмоор л юм даа. Байнга хэрүүл, зарга хийж явдаг, хөгширсөн ч гэсэн салтааны бузартай эм.
2018-03-07
uchka:
Сумьяадаа цаашдын тэмцээнд нь амжилт хүсье. Тамирчин хүн сэтгэлийн тэнхээтэй байгаарай өшөө их амжилт гаргаж ард түмнээ баярлуулаарай
2018-03-07
Өшөө их ч гэх шиг eшё гэдэг орос үг баймаар ..шч гэдэг үсэг байсангүйд буруу бичив