Тагнуулч эрийн хордсон асуудалтай ОХУ холбоогүй гэдгээ мэдэгдлээ
2018-03-07

Оросын тагнуулч асан Сергей Скрипал гэгч нэгэн эмэгтэйн хамтаар өчигдөр Британийн нийслэл Лондон хотоос баруун зүгт 145 км зайтай орших Сэлисбури хотын худалдааны төвөөс ухаангүй байдалтай олдсон юм. Тэднийг санаатай хордуулсан болохыг тогтоосон байна.

 

 

Тагнуулч эртэй хамт явж байсан эмэгтэй түүний охин 33 настай Юлия, Салисбури байсан гэнэ.  Цагдаагийнхан тэднийг хордуулсан этгээдүүдийг эрэн сурвалжиж, хяналтын камер шүүж эхэлжээ.

 

Тэгвэл уг хэргийн ард “ОХУ бий” хэмээн Британийн Гадаад хэргийн сайд Борис Жонсон мэдэгдсэн юм.  “Өмнө нь ОХУ-ын Тагнуулын байгууллагад ажиллаж байсан Сергей Скрипал болон түүний охины хордсон асуудалтай Кремль холбоогүй” гэж ОХУ-ын Засгийн газраас мэдэгдлээ.

 

Өдгөө 66 настай Сергей Скрипал “Скрипал ГРУ”  гэх Оросын цэргийн тагнуулын газарт ажиллаж байгаад 1999 онд тэтгэвэрт гарчээ. Тэтгэвэрт гарсаныхаа дараа тэрбээр 2003 оныг хүртэл Гадаад хэргийн яаманд ажилласан бөгөөд сүүлд бизнес эрхлэх болжээ. Түүнийг 2004 онд Москва хотоос баривчилсан бөгөөд тэрбээр мэдүүлгийнхээ үеэр 1995 онд Британийн тагнуулын байгууллагад элсч, улмаар нууц мэдээлэл дамжуулсаныхаа шанд 100 мянган ам.доллар авсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

 

Скрипал 2010 онд АНУ-Оросын хооронд олзлогдсон тагнуулуудaa солилцох ажиллагаанд хамрагдаж, Британид шилжиж ирсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

 

Shuud.mn
Сонин хачин
Барууны технологи, өөрсдөө алчихаад өөр бусад руу чихдэг. Ер нь бол 2 талд угаасаа хэрэггүй болсон нөхөр бөйнө л даа. Урвалтаар хоол олж иднэ гэдэг бол МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛААС өөр газар боломжгүй зүйл
2018-03-08
Урвагчид зохих шанг нь өгч байх хэрэгтэй. Чингис хаан бол шууд л цаа з бдаг блаа. Оросыг муулагчидыг ухаад бвал гарал нь ху жаа л бдаг.
2018-03-07
urvagchid uxel zov
2018-03-07
medeej ene delhii zuvhun orosuud ichihgui shuud alj gazar nutag turemgiilj bulaadag shdee
2018-03-07
УРВАГЧИЙГ АЛСАН БАЙНА.
2018-03-07