“Бандаашны хэрэг”-ийн сүүдэр
2018-03-07

 

Эхлээд сайн мэдэх киноны хэсгээс ярья. Ширээн дээрээс өөрөө ойчсон Баяраагаас болж Дэлгэр хүү сургуулиасаа гарах өргөдөл өгдөг. Үүнтэй зэрэгцээд цагдаад хаягласан өргөдлөө урж хаяхаар шийдээд ирсэн  Баяраагийн ааваас захирал асуудаг: 

-Энэ залуу хүү яагаад ийм шийдвэр гаргах болов... -Энэ бол танаас болсон...

 

Д.Гантулга гишүүнээсээ татгалзах тухай хүсэлтээ гаргасан талаар өчигдрөөс хэвлэлүүдээр сэвж эхэллээ. Хүн бүр “хэрэг бүртгэгч” улмаар шүүгч  болсон энэ цаг үед Д.Гантулга гишүүний хүчин хийсэн гээд тогтоочихсон мэт яриад байгаа нь хамгийн харамсалтай. Ууж идсэн, согтсон айлд хоносон, бандаашаа өмсөөд гарсан гээд нарийн ширийн зүйлээ тоочсоны дараа залуу гишүүн гэдэг тодотгол нь “Бандааш” гэдэг зүүлттэй болов. Үнэндээ бол Д.Гантулгын орооцолдсон асуудлыг үнэн зөвөөр шийдэгдээсэй гэж санаа зовсон хүн цөөхөн байх. Энэ залуу өөрөө хүсэлтээрээ явчихвал ард нь нэг суудал  онгойтлоо удна.. Харин хэрэг хийсэн нь тогтоогдоод явчихвал хуулийн дагуу нэг суудал шууд гараад ирнэ. Хоосрох энэ суудал олон эрх ашгийн огтлолцол болж харагдаад байгааг бид тоож ярихгүй тойрч, бандааш яриад байгаа л даа.

 

Д.Гантулга гишүүний Төрийн ордонд хийсэн болчимгүй тайлбарыг нь түр алгасаад, Eagle телевизээр өгсөн арай нухацтай тайлбарыг нь дахин сонслоо. Их урт гартай, маш их мөнгөтэй дээдэс энэ шуугианы ард байгаа гэж хардаж  буйгаа хэлжээ. Уртын урт хөтөлбөртэй, их санхүү, улс төрийн нөлөө бүхий хүмүүсийн оролцоотой Д.Гантулгыг гишүүнээс нь  “хүчиндэн” татах ажиллагаа өрнөж байгаа нь үнэн бол онгойсон тойрогт хэн орж ирэх тухай асуулт  олон ээдрээний гогцоо болно.

 

Таамаг сэжүүрүүдийг нэгтгэж харвал бүгд өөр өөрийн зөвтгөлтэй, тооцох үндэслэлтэй. Гишүүний тухайд хүчин хийсэн, хэлмэгдсэн аль болохыг эцэслэх эрх нь шүүхэд байгаа тул түр орхиё. Харин онгорхой үлдэх нэг суудал хэний сонирхол, таалалд байх вэ гэдэг талаас таамаг дэвшүүлж болно. 

 

Ес, 10 гишүүний хувьд ялгаа байхгүй хэт цөөнх болсон АН-д энэ суудал байсан ч хамаагүй, байхгүй ч ялгаагүй. Гэхдээ тойрог байхад суучих хүн хаа мундах вэ. Нэг суудлын төлөөх нөхөн сонгуульд нэр дэвших магадлалтай хүн хэт олон. Ер нь бол хамгийн түрүүнд экс Ерөнхийлөгч нарын эргэн ирэх тулааны үзүүлбэр болж магад. О.Баасанхүү гишүүнээ намаасаа хассан МАХН гэхэд Н.Энхбаяр даргыгаа энэ тойргоос гаргана л гэж үзнэ. Аялж зугаалсаар уйдаж байгаа ерөнхийлөгч асан Элбэгээ “Миний монголчуудаа...” гээд ороод ирвэл бас амархан ялчихаж мэднэ. Одоо олон нийтийн сүлжээнд хахтал явуулж байгаа Элбэгээг онцолсон хар постуудыг харахад түүний их хуралд эргэн орох замыг сайн хааж байгаа нь ажиглагддаг.

 

Хоёр экс-ийн хэн нэг нь парламентад нөхөн сонгуулиар ороод ирэхэд Төрийн ордон доторх улс төрийн уур амьсгал өөр болоод ирнэ. Сөрөг хүчний тоглолт тэсрэлттэй, дарамттай болж ирнэ. Засгийн газрын өнөөгийн байдлыг харахад ч Ерөнхий сайд Их хурлын гишүүн болох шаардлага харагдаад байдаг. МАН нэг тойргоо гурав дахь нөхдөд зүгээр өгөхгүй.

 

Удаах нэг асуудал бол нэгэнт намба алдаж, шуугиан тарьж муухай нэр хоч зүүсэн нэг гишүүний хэрэг мянган үхрийн эвэр гэдэг болж, парламентийн нэр хүндийг навс унагах топ жишээ болов. Цаашлаад эрх баригч намд ирэх сонгуулийн нэг арилшгүй толбо болж мэдэх. Энэхүү улс төрийн хайчин дунд Д.Гантулга минь ямар ч байсан гишүүнээсээ түдгэлз, намаа бүү хөлдөө бүү чир гэдэг тулгалт дээрээс нь ирсэн байж болно. Улс төр бол хамгийн хуншгүй,  харгис дүрэмтэй тоглоом тул намд нь нялзааж мэдэх хүчингийн хэргээс салахын түүс болох нь МАН-ын хувьд хийх л алхам. Энэ зургаар харах юм бол залуу улстөрчийн хувьд байдал муугаар эргэж болохоор.

 

Хэрвээ том улс төрийн тоглолтын ард хэрэг явдал өрнөж байгаа юм бол яагаад заавал Д.Гантулга  гэж. Хамгийн гол сул тал нь түүний нас. Хамгийн залуу гишүүн гэдэг тодотгол.

 

70 гарсан сэтгүүлч хүчин хийх гээд чичирсэн л байна. Ялаа аваад явчихлаа.  30 хүрээгүй залуу бол нүцгэн хүүхэн хараад дайрах бол энүүхэнд... Нийгэм ийм амархан хүлээж авч, тэр эрчээрээ Д.Гантулгыг эчнээ ялалчихаад байна. Энэ өнцгөөс харах юм бол залуу гишүүн гэдэг нь “хүчин хийлгэхэд” хамгийн тохиромжтой байж болно.

 

Д.Гантуга гишүүнийг улстөрчийнх нь хувьд бид сайн мэдэхгүй. Сэжиглэгдэж буй хэрэг нь үнэн бол өмгөөлж хамаалахад хэл үг эвлэхгүй. Харин шүүх гэм бурууг тогтоогоогүй байхад нэгийгээ яллаад, хэрвээ ял авчихбал онгойх суудал дээр нь коммент өгөөд, нэр дэвшүүлэлт хийгдэх энэ өрнөл асуудлыг өөр талаас нь харахад хүргэж байгаа юм.

 

... Тэр тэмка гэнэ үү ДМК гэнэ үү, айхтар шинжилгээ гарчээ. Цус, нус хоёроос нь дээж аваад тулгасан чинь нөгөө юмны толботой нь яг таарч байна гэнэ шүү, ийм шинжилгээ эрт гарсан бол Зоригийн хэрэг дороо илрэх байж дээ гэж гэж шагшрах эгэл боргил эр ч таарлаа. 

 

Хэрвээ нэг суудал гаргахын тулд хэрэг явдал өрнүүлжээ гэж харвал, яагаад заавал Д.Гантулга гэсэн асуулт бас гарч ирнэ. Хамгийн гол сул тал нь энд түүний нас юм. 2016 оны Их хурлын сонгуульд 42-р тойргоос сонгогдсон энэ түшээ дөнгөж 30 хүрч байгаа юм билээ.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

 

Shuud.mn
Сонин хачин
Aag:
Өмөөрөөд өөрөө нүцгэн хүүхэн харагдвал тэсч чадахгүй гэх ухааны юм бичээд .Үүнийг бичигч өөрөө Гантулга болчих вий дээ
2018-03-09
Bandaashaa gej
2018-03-09
Hediig avsanaa door ni bicheed yavaldaa muu b*өгс долоогч оо чинийхээр бол дуртай хаана ч хүчи хииж болно залуу болхоор тээ халтар цаас чинь чамд хэрэгтэый бол гудамж цэвэрлэ арай ллр гвэ
2018-03-08
Ард:
Яасан гэж наад нөхдүүдэд чинь бид санаа зовох вэ дээ. Үнэн ч бна уу худал ч бна уу. Улс эх орноо боддог тэрнийхээ төлөө зүтгэдэг бол нэг өөр, айлд хоноод л төрийн ордонд бандааш яриад байхаар ихэнхи нь л дургүйцэж л таараа шдэ
2018-03-08
Zochin:
Энэ бичиглэл үнэнийг яг хэлжээ гэж бодож байна. Ер нь азгүй тахиа нэр бол гоёдоно. Харин удам судраа л муухай бузарлалаа даа. Бандааш гэдэг овог авах вий дээ үр сад нь. Ер нь бэлгийн золбин амьдралтай эрчүүдийг энэнээс ч муу ирээдүй хүлээж байгаа.
2018-03-08
S:
Uneheer unshij duusgaj chadsangui.
2018-03-08
Зо:
Нээрээ монголчууд нам мам гэхээ болиод одоо өөрсдийгөө бодмоороо нийтээрээ би бодохдоо элбэгдорж энхбаяр баяр баярцогт сайханбилэг золжаргал алтанхуяг до ганболд гүндалай гээд цувруулаад тоочвол сүүлийн хорин таван жилийн хэвлэлд гарсан баримтууд монголчуудын нүдээр харж биеэр туулсанаар улс үндэстэндээ гэм нүгэл хийсэн нь тодорхой хүмүүсийг шийтгэх хэрэгтэй тэгж дээрээ цэгцэрвэл дороо ч цэгцэрнэ дээ
2018-03-08
Tun taaru um bichje ta ene udaa
2018-03-08
Иргэн:
Тоймч Баярхүү гуай та өөрийнхөө мэдлэг мэргэжил соёлоо дээшлүүлнэ үү.
2018-03-08
zocin:
Энэ асуудалд нас зүс хамаагүй.хамгийн адгийн эр хүн чнасны намба заагаадийм жул бандиар оролдохгүй хичнээн их мөнгөтэй ч.эрх мэдэлтэй ч.улс төр хэий балиар ч гэсэн(та нарын мэдэмхийрлээр)бурууг бусдаас хайхгүй өөр шалтаг шалтгаан тоочихгүй.гүтгүүлсэн хүн өөр бдг захын цагдаа шүүгч хэрэг хийснийг тогтоосон л байгаа...эхнээсээ мөнгө өгөөд нууж аргалах гэж янз бүр боллоо.ерөнхийлөгчийг муулсан хариуга авж бн л гэнэ.эцэст э тохиролцсон гэж бн..бузар булай адгийн хог шаар.,Их мэдэгчтоймч гуайбөөрөнхийлөөд долигнож долоож гэнэ өрөөсөн нь үү.өөрөө зусардаж долигнож явсаны хүчээр олон жил гададаар зугаалсануу...
2018-03-07
Яасан ч бай бусад оронд ийм хэрэгт нэр орсон л бол оороо огцордог
2018-03-07
Явдаг хүүхнийхээ оронд шалдан унтаж байсан залуугийн өрөөнд нэг шалдан хүүхэн орж ирсэнээ цонх хааж буй дүр үзүүлчихээд шууд өвөрт нь ороод ирэхээр барьц алдсан залуу тэсээгүй дараад авсан хэрэг гэдэг. Гэтэл өдсөн хүүхний эгч авгай, дүүгийнхээ нэр төрийг ч бодохгүй шуурхай мэдээлээд идэвхитэй гүйсэн нь асуудлыг Женкогийн сонгуулийн том операциудын нэг гэж хардагдахад хүргэсэн. Нөгөө "Баяраа өөрөө л уначихсан юм билээ шдээ" гэдэг шиг хүчиндүүлсэн Наранзаяа, өмөөрөгч Саранзаяа, хүчиндэгч бандааш аль аль нь таарсан асуудалтай нөхөд байж. Энэ хэрэг тухайн үедээ үүргээ сайн гүйцэтгэж тус тусдаа авахыгаа авч салсан гэдэг. Харин одоо бол тэр сонин биш. Бандаашийн тойрог илүү чухал болоод байх шив. Азгүй тахиа, үхсэнээ ч хийж адууны уяа, айлын өрөө хэссэн аальгүй золбин хүүхэнтэй орооцолдсон юм.ОРК ууд ч хаана ч ОРК-оороо л байдаг юм байна. Гишүүн болоод ч нэмэргүй.
2018-03-07
Zochin:
Энэ бичиглэл үнэнийг яг хэлжээ гэж бодож байна. Ер нь азгүй тахиа нэр бол гоёдоно. Харин удам судраа л муухай бузарлалаа даа. Бандааш гэдэг овог авах вий дээ үр сад нь. Ер нь бэлгийн золбин амьдралтай эрчүүдийг энэнээс ч муу ирээдүй хүлээж байгаа.
хуулиа өөрчилж насны доод хязгаар заавалыг өөрөөр тогтоох хэрэгтэй, 40-өөс доош насны хүн УИХ-ын гишүүн болох дэмий зүйл ...
2018-03-07
зочин:
Энэ залуу том алдлаа Хайран нэр тер Нэр хугарахаар яс хугар гэдэг биз дээ. Яая гэхэв еерее ойчсон хуухэд уйлдаггуй гэж
2018-03-07
baliar nowsh zailaasai baix gazaraa bai bandaash min
2018-03-07
Zochin:
Huchindsen, huchindeegui ni ogt hamaagui, iim yos surtahuuntai hun UIH-n gishuun baij tohiroh uguid l uchir ni baigaa sh dee, hiisen ch hiigeegui ch iim heregt holbogdono gedeg chini hen gedgiig ni heleed ugch baigaa yum
2018-03-07
МАО:
ХАЙ ЯААА ЧИ САЙЙН ВАА
2018-03-07
Шороо овоолж Монголд жээнко ялнаа:
Жээнко 150 саяар зохион байгуулсан ардуудын анхаарлыг буруу тийш нь эргvvлэх тактик байсан шдээ... тэр саранзаяа гэж янханыг сайн шалгаач ээ, улс терийн шантаж замаа алдлаа...
2018-03-07
МАО:
ХАЙ ЯААА ЧИ САЙЙН ВАА
zochin:
zaluu bolohoor ni duraaraa dairch baih shivdee
2018-03-07
irgen:
er endej ereg nurnaa gej
2018-03-07
zailaa mal min:
huchin hiisen n tod, shinjilgeenii ur dungeer batalgaajsan, ooroo gutgeleg gej baisnaa boliod huchin bish hariltsan tohirch hiisen gedgee huleesen. iim baihad zailuulahgui yahav dee. erchuudiin ner gutaasan hog, Martiin bayaraar chinii oduulsen hereg erchuudiin ner hundiig unagah gol shaltag bolloo.
2018-03-07
Ene Bayarkhuu Ebeg baakhan umuurch ami zuulgaa zalguuldag baisan odoo Gantulgiig khamgaalj kheden tugrug salgakh ni. Mongoliin tur Ariun baikh yostoi! Tiim ch uchraas etseg uvgud mini turiin mini suld urshuu gej ugluu bolgon tsainiikhaa deejiig urgudug baisan youm shuu!
2018-03-07
Zahialgat niitleljerhuu um bicheed ichej uhmeeriin ene setguulch setertei pizda. Naad muu gahai hamarlsan novsh chn ulaan mahnii hereg hiisene uuruu huleen zuwshuuruud bgag oilgohgu bnu. Tiim zuil hiigegu bsn odiid hunii ner tur setgel sanaa ajil amidral ar gert mash ih hohirol uchruulsan gd toimgu ih mungu neheed hewtej bh bsn . Muu gulugiig shorond n hataaj uuriig n bandi bolgooch
2018-03-07
хэн нэгэн:
Гантулга гишүүнд ёс зүй гэж түйч байхгүй байна. Бандаашны асуудалд холбогдчихоод сэтгүүлч ярилцлага авья гээд залгахаар өөдөөс нь хүүхэд хийж өгье гэж солиордог гар байхуу хүн явуулганд орсон юм бол яасан хаширдаггүй хар мал вэ? Угаасаа бөгс, бөөрний донтой новш юм бишү үү? Аль Аль намд нэг суудал байсан байгаагүй ялгаа байхгүй биз дээ
2018-03-07
zochin:
zaluu bolohoor ni duraaraa dairch baih shivdee
dr:
hund yos zui humuujil gej 1 um bdag, tulushuugui dargiin tsunh barij guij huuhen zuuj guij bgaad gishuun bolson huniig umuurch bolohguiee
2018-03-07
зочин:
Шүүхээр гам буруутай нь тогтоогдоогүй байхад хэн нэгнээ түрүүлж яллах гээд их яарах юм. Муухай монгол гэж энийг л хэлэх байх. Яллах гэж яасан их яарч байна аа. Холбогдох хууль, хяналтын байгууллагууд нь гаргадаг шийдвэрээ гаргах л байлгүй, хүлээж байгаач, бие биенээ муу, муухайгаар нь дуудалгүй!!!!
2018-03-07
Mgl:
Zahialgaar bichsen yum uu daa.yun gishvvn odoo heden jil suuhaa l bod .mungutei hvmvvs Baga yal avah bailgvi dee
2018-03-07
erguu mini tsaana ni buun har uls tor bn gedgiig l heleed bn malaa
2018-03-07
Гантулга:
МАН д ИХ МӨНГӨ хандивласан .Бандааш.Гантулга
2018-03-07
Хүүхэн шааснаа хүлээчээд байхад юу гээд хуцаад байгаа хар мал вээ. Өөрийгөө засаж чадаагүй хүн төр засах уу. Хуцалгүй өргөдлөө өгөөд зайлах хэрэгтэй.
2018-03-07
erguu mini tsaana ni buun har uls tor bn gedgiig l heleed bn malaa
Баярхүү:
нөгөө талаас нь харсан л байна... Шүүх тогтоох биз дээ... шудрага ёс чухал
2018-03-07
ЗОЧИН:
хҮЧИН ХИЙЧИХСЭН БАЙХАД НЬ ЯАГААД МАГТААД БАЙНАА Пүрэвжавын Баярхүү ТОЙМЧОО
2018-03-07