Автомашины түүхээ цахимаар шалгадаг боллоо
2018-03-07

 

Гэрэл зургуудыг MPA.mn

                   

Автотээврийн үндэсний төвөөс авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох ажлыг өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлүүлсэн. Ангилал тогтоолгосон байгууллагуудын мэдээллийг багтаасан  авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн санг өнөөдөр /2017.03.07/ танилцууллаа.

 

Энэхүү нэгдсэн цахим мэдээллийн санд холбогдсоноор иргэд машин худалдан авахдаа тухайн машин нь өмнө нь аль засварын газар ямар үйлчилгээ хийлгэж байсныг бүрэн мэдэх боломж нээгдэж байгаа юм байна. Мөн ангилал тогтоосон байгууллагуудад засвар үйлчилгээ хийлгэсэн тохиолдолд даатгалаас нөхөн олговор олгодог тогтолцоонд шилжиж байгаа ажээ.

 

Өнөөдрийн байдлаар нийтдээ 155 аж ахуй нэгж байгууллага улсын хэмжээнд ангилалаа тогтоолгосон байна. Аж ахуй нэгжүүд ангилал тогтоолгох, тохирлын үнэлгээ хийлгэх хүсэлтээ авто үйлчилгээний нэгдсэн мэдээллийн сангаар дамжуулан ирүүлснээр 72 цагийн дотор асуудлыг шийдэж өгөх юм байна. Харин иргэдийн хувьд ангилал тогтоолгосон байгууллагаар үйлчлүүлснээр авто үйлчилгээний нэгдсэн мэдээллийн санд тухайн машины засвар үйлчилгээний мэдээлэл орно. Мөн хуулинд заагдсанаар авсан үйлчилгээндээ зайлшгүй баталгаат хугацаа бичүүлж авах ач холбогдолтой ажээ.

 

 

Тээврийн хэрэгслийн ашиглалтын мэдээлэлтэй танилцахдаа http://Autobox.mn  сайтад хандана. Уг сайтад байрших тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээлэл хэсэгт тээврийн хэрэгслийн улсын дугаарыг арлын дугаарын хамт оруулан тухайн тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээллийг авч болох юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
УТАА:
Нэг алхам урагшилж л байна, сайн хэрэг. Гэхдээ тэр машиныг хүн жолооддог гэдгийг эрх биш мэддэг байлгүй. Одоо жолооны үнэмлэхтэй бүх иргэдийн жолооны түүхийг бас ийм хэлбэрт оруулах нь зөв байх. Торгууль, осол хийсэн эсэх энээ тэрээ гээд. Байгууллагадаа жолооч ажилд авахад нэн чухал алхам болно. Аижилт хүсье
2018-03-07
Санал:
ҮҮН ДЭЭР НЭМЭЭД ТУХАЙН ХҮНИЙ ХҮСЭЛТЭЭР МӨНГӨӨР НЬ МЭДЭЭЖ ГАДААД ТҮҮХИЙГ НЬ АВЧ ӨГӨХ АЖИЛ ХИЙГЭЭЧ, ГАНЦ МАШИН АВАХЫН ТУЛ ӨӨРӨӨ ДООЛУУР ТӨЛЖ ГАДААД САЙТАД ОРОХ НЬ ҮНЭТЭЙ БАЙДАГ, ТА НАР НЭГДСЭН ЖУРМААР ХИЙВЭЛ ХЯМД ТУСНА, ИРГЭДЭД ТУСТАЙ ТА НАРТ БИЗНЕС ШҮҮ ДЭЭ
2018-03-07
Эрка:
Засвар үйлчилгээ хйсэн газар нь жнь иргэн Дорж ч юмуу хувь хүн мэдээллээ өгөхгүй бол тэгээд хэцүү дээ
2018-03-07