"Африкийн аварга-2019" тэмцээнийг зохиоход Марокко улс дэмжинэ
2018-03-07

 

Марокко улс 2019 оны Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад нь Камеруныг дэмжинэ гэдгээ илэрхийллээ. Марракеш хотноо болсон хэвлэлийн хурлын үеэр  Марроко улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Фүзи Лекжа албан ёсоор мэдэгдэв.

 

Умард Африкын Хаант Улс нь Камерун улсыг хэрвээ зохиож чадахгүйд хүрвэл Африкийн үндэстэн хоорондын аварга шалгаруулах тэмцээнийг зохиох нөөц хотоор зарлагдаад байгаа.

 

Лекжа "Бид хэсэг хугацаанд хэвлэл мэдээллээр болон, хүмүүсийн дунд эргэлзээ төрүүлээд байсан цуурхлыг нэгмөсөн дуусгавар болгохыг хүсэж байна. Өнөөдөр би энд Марокко улсын хөлбөмбөгийн холбоог төлөөлж байгаа юм. Мөн энэ дашрамд бид Камерун улсыг дэмжинэ гэдгээ илэрхийлж байна. Манай улсын холбоо нь Камерун улсын хөлбөмбөгийн холбоог тус тэмцээнийг зохиоход нь бүх боломжоороо туслах болно. Үүгээрээ та бүхний эргэлзээг тайлж байна" хэмээжээ.

 

Өнгөрсөн жил уг тэмцээний системийг шинэчилснээр дараа жилийн Африк тивийн үндэстнүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаагаа 24 багтайгаар зохиох юм. Тиймээс зохион байгуулах орноос багагүй зардал мөнгө гарах нь ойлгомжтой. Ийм учраас Камеруныг зохиох эсэхэд эргэлзээ төрөөд байсан билээ.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин