Улаанбаатар
Лэндсей Лохан: Дахин хэн нэгнийг хайрлах итгэлгүй болсон
3-8

Холливуудын жүжигчин Лэндсей Лохан “ELLE” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Та сүйт залуу ОХУ-ын тэрбумтан Игорь Тарабасовоос сүр дуулиантай салсан. Итгэхийн аргагүй юм.

 

-Тиймээ энэ баттай мэдээлэл. Би баталж байна. Мэдэхгүй юм бүх зүйл гэнэт болж өнгөрсөн. Ямар ч сэтгэл хөдлөлгүй харилцаагаа дуусгасан.

 

-Та сүйгээ цуцалсандаа харамсч байна уу?

 

-Харамсах гэхээсээ илүү зүгээр л уур минь хүрч байна.

 

-Игорь таниас долоон насаар дүү байсан. Нас та хоёрын харилцаанд саад учруулсан уу?

 

-Нас бидний харилцаанд саад учруулж байгаагүй.

 

-Та хоёр өнгөрсөн оноос болзож, гуравдугаар сард сүй тавьцгаасан. Игорь танд гэрлэх санал тавихдаа 220 мянган ам.долларыг ногоон очир алмаазан бөгж бэлэглэсэн?

 

-Бид 11 сар хамтдаа байсан. Хамт байсан цаг мөчүүд минь үгээр илэрхийлэхийн аргагүй баяр баясгаланг мэдрүүлж байлаа. Гэрлэх санал тавих үед би уйлсан. Ийм сайхан мэдрэмжийг мэдрээгүй их удсан гэдгээ ойлгосон. Бөгж хүртэл гайхалтай байсан. Ер бусын гоо үзэсгэлэн.

 

 

-Игорь яг ямар ажил эрхэлдэг юм бэ?

 

-Түүний эцэг нь их баян гэж сонссон. Тэрнээс өөр зүйл мэдэхгүй ээ.

 

-Хурим удахгүй болох гэж байсан. Даанч та хоёр салцгаасан. Игорийг танд гар хүрсэн гэх мэдээлэл бий. Энэ талаар. Та хоёр яагаад салцгаасан юм бэ?

 

-Тэр их хартай. Бид сайхан амьдрахыг их хүсдэг байлаа. Тиймээ ирээдүйгээ төлөвлөчихсөн байсан. Лондон эсвэл Нью Йорк хотноо байшин худалдан аваад үлдсэн амьдралаа хамтдаа өнгөрүүлэхийг хүссэн. Харамсалтай нь энэ бүхэн ганцхан өдрийн дотор үгүй болсон. Энэ бүхнийг хараад зогсоход их гунигтай байсан. Би зүгээр л түүнд баяртай гэж хэлсэн. Өөр үг хэлээгүй.

 

-Танд гар хүрсэн гэдэг үнэн үү?

 

-Тэр над руу уурлаж, гартаа байсан утсаа шидэхэд би цагдаа руу залгасан. Би цагдаа руу залгаад л “Намайг аллаа” хэмээн орилсон. Цагдаагийнхан ч дуудлагын дагуу над дээр ирсэн. Гэхдээ бид юунаас болж маргалдсанаа хэлэхгүй. Энэ бол зөвхөн бидний нууц.

 

-Таны гарт түүний бэлэглэсэн бөгж байсаар байна. Энэ бүхнийг хараад суухаар та хоёрыг эргээд нийлэх юм шиг санагдах юм?

 

-Тийм зүйл болохгүй. Эмэгтэй хүн нэг л шийдсэн бол шийдвэртээ үнэнч байх ёстой.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин