Манай энд МАРТ гоё болж байна...
2018-03-08

 

Монгол улсын минь  нийт эмэгтэйчүүдийн 67 хувь нь төв суурин газарт амьдарч байгаа юм  байна. Хөдөө тал, хээрийн салхиндаа борогшиж нутгаа, гэрээ чимж яваа үлдэх 500 мянга гаруй  бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэе. Бас нэгэн захидлыг буулгая.  

 

 

Найз минь сайн уу ? .... Мэдээж баярын мэнд.

Өнөөдөр баяр биш эрхээ хамгаалах өдөр гэж энд хот сууриндаа бид талцаж л байна. Төрийн ордонд биднийг магтсан, хүндэлсэн хурал чуулган болж байна. Харин гадаа цонхон дор нь эрхээ хамгаалсан эмэгтэйчүүдийн нүцгэн жагсаал болж байна. Бас зэрэгцээд “ Бид уйлж байна, шаналж байна. Хүчирхийллийн эсрэг бид хамтдаа"  гэсэн уриа барьсан мянган эмэгтэйчүүдийн алхалт болж байна. Төрийн ордон доторх 1000 ээжийн чуулганыг ТВ -нууд шууд дамжуулаад л байна. Харин талбай дээрх жасгаалыг сошиалаар хүмүүс  “амьд” дамжуулж байна.

 

Мартын 8 ер нь бидний багаас тэмдэглэж ирсэн дурсамжтай баяр даа тэ. Гэхдээ одоо цаг ёстой өөр болжээ.  Баярын хүрээ нижгэр, бэлэг сэлтийн чанар ч гэж тасарцан.  Юун цагаан сар гэдэг болоод байна. Танил хүүхнүүдийн маань тал нь шөнө дунд хүртэл урилга заллагатай гадуур тэмдэглэж битүүрсэн гэж байна. Харин би гэртээ байсан болохоор хар үүрээр босчихоод чамд захиа бичиж сууна...  

 

Наашаа хотруу нүүх гэж яарах хэрэггүй ээ, бусгүй минь. Наанаа уудам талдаа гэрээ, галаа манаад сууж байх нь сайхан. Хот газарт хүн нь олдоод эмэгтэйчүүдийн ачаа үүрэг нэмэгдээд л байгаа. Эрчүүд ихэнх нь “приус машин “гэдэг ажлын байртай болсон болохоор таксинд л их давхиж байгаа.

Ажилгүйчүүдийн армийн ихэнхийг эрчүүд минь бүрдүүлж байгаа бол, жижиг дунд үйлдвэрийн 60 хувийг эмэгтэйчүүд хийж байна. Тэд л оёдол эсгүүр хийж зурагт хөрөгчийн лизинг түрээсээ төлж , оюутныхаа төлбөрийн талыг нэр төртэй нугалж яваа.  Барилгын туслах ажил зөндөө л байна. Даанч эрчүүд маань гадаа ажиллаж зовохгүй ээ. Нэг бол дулаан машинаараа халтуур хийнэ, үгүй бол улс төр хийж шууд дарга болно л гэх юм.  

 

Тэр улс төр нийгмийн салбар удирдах дарга хийдэг эмэгтэйчүүдийн тоо буурсан гэнэ.  Эрчүүд маань энэ салбарт  уулаасаа дуртай болохоор биднийг ЖДҮ -лүү явуулчих гээд дэмжээд байдаг юм. Гэхдээ удахггүй энэ харьцаа солигдох юм шиг билээ. Одоо Их дээд сургуульд сурч байгаа оюутнуудын 60 хувь эмэгтэйчүүд байгаа гэсэн. Харин ТМС мэргэжлийн сургуульд сурч байгаа хүүхдүүдийн дийлэнх олонх нь хөвгүүд байна гэсэн. Тэгэхээр бидний байр удахгүй солигдох байхаа. ... Цонхон дор хамт олноороо бололтой хүүхнүүд Сараагийн “Би жаргалтай ” гэж дууг чангаар дуулалдаад,  эрчүүд нь тойрчихсон “ одоо хаачих уу” гээд л уриалаад байна.

 

Танай нутгаар хаваржаа сайхан уу. Цалинтай ээж хөтөлбөрт хамрагдаж чадсан уу.  Мал дагавал ам тосдоно гэдгээр  сайхан л амьдарч байгаа байх.  Хань чинь бас хэр байна даа. Ууж идээд үдэш шөнө зодож зандрах гээд байдаг бол “Гэр бүлийн хүчирхийллийн хууль” шинэчлэгдээд аймаар хатуу  үйлчилж байгаа шүү. Гэхдээ танай хөдөө малын захад энэ хууль яаж хэрэгжих юм бол доо. Хажуу айл байхгүй ганц гэр бол хэн утасдаж хэсгийн цагдаа дуудах билээ.  Хэзээ сумаас цагдаа ирж,  хэн зодуулсаныг нь гэрчилж архичин нөхрийг тогтоол гаргаж баривчлах билээ. Аваад явнаа гэхэд хэдэн малтай хээр үлдэхээсээ чи айгаад “гомдолгүй” гээд цагдаагаасаа нөхрөө гуйгаад суучих байх даа. Баярын өдөр таагүй зүйл баахан бичлээ уучлаарай. Адилхан эмэгтэй хүн болохоор  хөдөө хээр олны хөлөөс хол амьдрах та нарынхаа гэрэл сүүдрийг тэнцүүлж харах гэж л хичээж бодлоо.

 

Энэ жилийн МАРТ -8 сайхан болж байх шиг байна. Харин би чинь гэртээ ганцаараа. Нөхөр маань танай өмнийн говьд эх орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулж нүүрс тээвэрт явж байгаа. Дандаа машиндаа хонодог, хоол унд муутай явдаг болохоор хааяа халамцуу, ууртай залгадаг. Гэсэн ч яг цагтаа мөнгөө явуулаад л байгаа. Цагаан сар, наадам хоёроор л ханиа харж хүүхдүүд хөгжилтэй байх юм.

 

Эмэгтэйчүүдийн баяр сайхан болж байх шиг байна. Цонхон дор хамт олноороо бололтой хүүхнүүд Сараагийн “Би жаргалтай ” гэж дууг чангаар дуулалдаад,  эрчүүд нь тойрчихсон “ одоо хаачих уу” гээд л уриалаад байна.  Танай тэнд ийм чимээ байхгүй нам гүмхэн байгаа байх даа ... Цэргийн баяраар тэгээд юу болсон, яаж өнгөрүүлсэнээ хариу бичээрэй...

Харин би ингэсгээд гарлаа. Талбай дээр очиж эрхийнхээ төлөө дуугарч  чиний өмнөөс жагсаалд оролцьё .

 

 

Хүндэтгэсэн:  Чиний адил үл таних БҮСГҮЙ

 

Эмхтгэсэн П.Баярхүү

 

 

Shuud.mn
Сонин хачин
нэг л бишээ:
Энэ хүн амаараа шалдир балдир юм яридгаа тэр чигээр нь буулгадгаа бичгийн хэл гэж ойлгоод байгаа юм байх даа, хөөрхий дөө,
2018-03-09