Афганистанаас ирсэн залуу Австрид халдлага үйлджээ
2018-03-09

Австрийн Вена хотноо террорист халдлага болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг халдлагын улмаас дөрвөн хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна.  Хүйтэн зэвсгээр зэвсэглэсэн этгээд иргэд рүү халдаж, хутгалсан гэнэ.

 

Хохирогчдын гурав нь нэг гэр бүлийн гишүүд бөгөөд тэд хамгийн анх халдлагад өртсөн аж. Террорист этгээд нэг гэр бүлийн гишүүдийг гэмтээгээд улмаас 20 минутын дараа дөрөв дэх хохирогчийг хутгалжээ.

 

Цагдаагийнхан гэмт этгээдийг баривчилсан байна.

 

Халдлага үйлдсэн этгээд 23 настай бөгөөд Афганистаны иргэн гэнэ. Тэрбээр халдлага үйлдэх үедээ өөрийгөө хянах чадваргүй байсан бөгөөд “өнгөрсөн онд хар тамхины эсрэг эмчилгээ хийлгэж байсан” талаар албаныхан уламжлав.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Энэ лалынхан шал тэнэг дураакууд шүү. Агуйн хүний сэтгэхүйтэй байж дэлхийг байлдан дагуулна ч гэх шиг. Ямар ч технологи, шинжлэх ухаан, үйлдвэржсэн эдийн засаг, стратеги, дайтах урлаг байхгүй байж бүлт үсрэхийг нь яана. Үнэндээ бол лалын терроризм нь өөрөө өрнөдийн тусгай албадын бүтээл шүү дээ.
2018-03-11
xexe. tegeed yagaad terrorist gedgiig ni oilgohgui yu. Muslim bolgon gemt hereg uiledeheer terror boloh uu
2018-03-09