АНУ-ын бүх цаг үеийн шилдэг 10 тамирчин бүсгүй
2018-03-09

Өчигдөр  олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болж өнгөрлөө. Үүнтэй холбогдуулан  АНУ-д спортын салбарт эрчүүдээс дутахгүй өрсөлдөж чадна гэдгээ нотлон гялалзсан бүсгүйчүүдээс бүх цаг үеийн хамгийн шилдэг 10-ыг нь CBS сайтын гаргаснаар уншигч танд хүргэж байна.

 

1. Жэки Жойнер-Кэрси: 4 удаа олимпийн наадамд оролцсон АНУ-ын домогт тамирчин. Эмэгтэйчүүдийн олон төрөлт болон уртын харайлтын төрөлд медаль хүртэж чадсан бүсгүй. Тэрбээр олимпийн наадмаас 3 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж байсан.

 

 

2.Серена Уиллиамс: 3 удаа олимпийн наадамд оролцож, 4 алтан медаль хүртсэн бүсгүй. Талбайн теннисийн хатан хаан нийтдээ 23 удаа их дуулгын тэмцээнд түрүүлсэн бөгөөд дэлхийн чансааны эхний 10т тогтмол бичигдэж, үүнийхээ ихэнхид нь дэлхийн чансааг тэргүүлж байсан бүсгүй юм.

 

 

3. Миа Хэмм: АНУ-ын хөлбөмбөгийн домогт тамирчин. 1999 онд дэлхийн аварга цолыг АНУ-д авч ирсэн. Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны оны шилдэг тоглогч шагналыг хоёронтоо авсан. 2013 оныг хүртэл 159 гоол оруулсан байдаг бөгөөд Нэгдсэн Улсын хөлбөмбөгийн алдрын танхимд орсон бүсгүй.

 

 

4. Линдсей Вонн: АНУ-ын уулын цанын домогт тамирчин. Олимпийн наадамд 3 удаа АНУ-ыг төлөөлж оролцсоноос 1 алт, 1 хүрэл медаль хүртэж байсан. Дэлхийн цомын тэмцээнд 67 удаа түрүүлж байсан амжилтыг нь давтах тамирчин хараахан гараагүй байна. 4 удаа дэлхийн аварга болсон 2 тамирчны нэг бөгөөд цанын бүх төрөлд дэлхийн цомын тэмцээнээс медаль авч чадсан 6 бүсгүйн нэг билээ.

 

 

5. Бэйб Дэдриксон Захариас: Дэлхийн хамгийн олон спортын төрөлд хүч сорьсон тамирчин бүсгүй гэхэд буруудахгүй. 1932 оны олимпийн наадамд 80 метрийн халхтай гүйлт болон жад шидэлтийн  аварга болсон. Мөн өндрийг харайлтын төрөлд мөнгөн медаль хүртэж байжээ. Мөн бүх Америкийн сагсан бөмбөгийн билэгдлийн багт багтаж байснаас гадна гольфийн спортоор ч өндөр амжилтанд хүрсэн. Тухайлбал сонирхогчдийн аварга шалгаруулах тэмцээнд аваргалж, нэгдсэн улсын нээлттэй тэмцээнд 3 удаа түрүүлсэн.

 

 

6. Даника Патрик: "Indy Car Racing" буюу авто уралдаанд хүч сорьсон хамгийн чадварлаг эмэгтэй нисгэгч. 2005 онд Индианаполис 500д болсон уралдаанд түүхэнд анх удаа тэргүүлж чадсан эмэгтэй нисгэгч болсон юм. 2008 онд Indy Japan 300-д түрүүлснээр Indy цуврал уралдаанд түрүүлсэн анхны эмэгтэй болсон.

 

 

7. Билли Жийн Кинг: АНУ-ын домогт теннисчин бүсгүй нь 1959-1983 оны хооронд 39 удаа их дуулгын  цом өргөж байжээ. 1970-аад оныг түүний эрин үе гэж нэрлэдэг. Дэлхийн чансааг тогтмол тэргүүлж байсан учраас 1987 онд алдрын танхимд оруулсан. Мөн ижил хүйстнүүд болон эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч байсан гэдгээр түүхэнд тодоор бичигддэг. Мөн Тайм сэтгүүлийн оны шилдэг хүн болж, эрх чөлөөний одонгоор шагнагдаж байжээ. Мөн 20-р зууны хамгийн чухал 100 хүний нэгээр "Лайф" сэтгүүл нэрлэж байжээ.Уг 100 хүний дунд ердөө дөрөвхөн тамирчин байсан бол Билли Жийн ганцаараа эмэгтэй гэдгээрээ нөгөө гурваасаа ялгарна.

 

 

8. Лиза Лесли: Сагсан бөмбөгийн түүхэнд төрөн гарсан хамгийн агуу эмэгтэй сагсчин гэвэл түүнийг нэрлэх хүн дийлэнхи. Лигийн 3 удаагийн үнэ цэнэтэй тоглогчоос гадна 4 удаагийн олимпийн наадамд АНУ-ын шигшээ багт багтан тоглож алтан медаль авч байсан. Лигийн бүх цаг үеийн самбараас бөмбөг авалтын рекорд түүний нэр дээр бичигддэг. Мөн ахлах сургуульд байхдаа нэг тоглолтод 101 оноо авч байсан бөгөөд тухайн үедээ л цагирган дээрээс довтолж чаддаг болчихсон байсан гэдэг. 2015 онд сагсан бөмбөгийн алдрын танхимд заларсан.

 

 

9. Мишель Экерс: 1985-2000 оны хооронд АНУ-ын шигшээ багт тоглосон. 1991 болон 1999 онуудад ДАШТ-нд түрүүлэхэд хоёуланд нь багийн гишүүнээр тоглож байжээ. 1991 оны ДАШТ-нд 10 гоол оруулснаар алтан шаахай шагналын эзэн болсон. Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооноос түүнийг 20-р зууны хамгийн агуу эмэгтэй хөлбөмбөгчин гэж зарласан.

 

 

10. Бонни Блэйр: АНУ-ыг төлөөлж 4 удаагийн олимпийн наадамд орж байсан хамгийн шилдэг тэшүүрийн тамирчин юм. Ингэхдээ нийт 6 медаль авсны 5 нь алтан медаль билээ. Америкийн төдийгүй далхийн түүхэн дэх хамгийн шилдэг тэшүүрийн тамирчдын нэг гэгддэг.

 

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
туяа:
бараг америкчүүд нь өөрсдөө мэдэхгүй тамирчид байна.
2018-03-12
Hmm:
Haanaasaa iim hudlaa list olj niiteldeg bainaa
2018-03-11
Michael Fred Phelp:
Michael Fred Phelp yasan be
2018-03-10
баатарсүх:
худлаа байна,
2018-03-09