Ким Чен Намыг үхэлд хүргэсэнтэй ижил хороор тагнуулчийг хордуулжээ
2018-03-09

Оросын тагнуулч асан Сергей Скрипал охин Юлия, Салисбуригийн хамтаар Британийн Сэлисбури хотын худалдааны төвөөс ухаангүй байдалтай олдсон билээ. Тэд өнөөг хүртэл ухаангүй байгаа бөгөөд өнөөг хүртэл эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.

 

 

Уг хэргийн ард “ОХУ бий” хэмээн Британийн Гадаад хэргийн сайд Борис Жонсон мэдэгдснээр болж ОХУ болон Их Британийн хооронд дипломат дайн дэгдэхэд тун ойртжээ.

 

Тэгвэл тагнуулч эрийг охиных нь хамтаар үхлийн аюултай хортой бодисоор хордуулсан талаар албаныхан мэдээллээ. Уг хортой бодис шууд тархи болон мэдрэлийн замд нөлөөлж, улмаар зүрхэнд хүрдэг гэнэ.

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Нам өнгөрсөн онд Куала Лампурын нисэх буудалд байхдаа халдлагад өртсөн билээ.  Түүнийг “VX” гэх хортой бодисоор хордуулсан юм.  “VX” хүнийг шууд үхэлд хүргэдэг бөгөөд тагнуулч эрийг уг хортой бодистой тун адилхан хороор хордуулсан хэмээн Британийн талаас мэдээлэв.

 

Өдгөө 66 настай Сергей Скрипал “Скрипал ГРУ”  гэх Оросын цэргийн тагнуулын газарт ажиллаж байгаад 1999 онд тэтгэвэрт гарчээ. Тэтгэвэрт гарсаныхаа дараа тэрбээр 2003 оныг хүртэл Гадаад хэргийн яаманд ажилласан бөгөөд сүүлд бизнес эрхлэх болжээ. Түүнийг 2004 онд Москва хотоос баривчилсан бөгөөд тэрбээр мэдүүлгийнхээ үеэр 1995 онд Британийн тагнуулын байгууллагад элсч, улмаар нууц мэдээлэл дамжуулсаныхаа шанд 100 мянган ам.доллар авсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

 

Скрипал 2010 онд АНУ-Оросын хооронд олзлогдсон тагнуулуудaa солилцох ажиллагаанд хамрагдаж, Британид шилжиж ирсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Zenit:
Orosiig barahgui ee .Tereza Mei gej nohoi ch tooj shaahaargui budlian hutgasan balai zoopark seks balai avgaig Zevs tenger 1 l odor shiitgene.
2018-03-28
zochin:
hereggui bolson tul britani ustgaa biz.
2018-03-13
Зочин:
Оросууд бас л мэдрэмжтэй юмаа
2018-03-11
Урвагч хэзээ нэг өдөр шангаа хүртдэг
2018-03-11
zuv:
Urvagch l bol urvagch uhel ni ch bagdna
2018-03-10
zochin:
tagnuulch bol zolios boldog haraal idsen meregjil dee.
2018-03-10
Uheruu dedans yunii hamau bnaa
2018-03-09
Нэг муу урвагч л бна. Устгасан нь зөв
2018-03-09
урвагч
2018-03-09
amerkuud horduulch england oros 2--n dund yas haylaa...
2018-03-09
Сайхан амьдрал эсвэл үхэл хоёрын сонголт байждээ. Шийдвэр гаргасан хариуцлагаа хүлээх ёстой. харин охиныг нт зүгээр орхиж болоогүй юм байхдаа
2018-03-09
зочин:
Ердөө л нэг урвагч байна шд.
2018-03-09
Zochon:
Anglichuud ashiglchaad alj bga baigaa yumshig esvel oros alsan bolj haragdaj bn buur 3 dahch ulsaas zagialsanch baij bno.ene tagnuulch hend vh herggui 2 tald ilchlegdeed ali ali tald n ajillaad heregten soliltsoogoor soligdtson odoo hendch herggui bolood nuhuulj bnadaa
2018-03-09
WM:
muu l tagnuulch baij ukhel ard ni baigaa gedgiig medehgui baisan.
2018-03-09
Эх орноосоо урвасан хэнийг ч устгах хэрэгтэй. Орсууд устгасан бол зөв алхам болжээ
2018-03-09