Хэн бүхэнд хамаарах ТАТВАР хэмээх ТАХ
2018-03-09

Татварын багц  хуулийн  шинэчилсэн найруулгын төслийн  хэлэлцүүлэг үргэлжилж байна.  Аж ахуйн нэгж, бизнесмэнээс эхлээд хувь хүнд ч энэ хууль хамааралтай.  Шинэ оны эхний сард  “цалин”-тай иргэн бүрт татварын хуулийн нэмэгдэл үйлчилж, авдаг хэдэн цааснаасаа их, бага хэмжээгээр тануулсан. 

 

НӨАТ-ын буцаан олголт үйлчилж эхэлснээс хойш иргэд худалдан авалт бүрээ хянаж, баримтаа бүртгүүлэн, буцаан олголтоо авахаар чармайдаг болсон. Тиймээс өнөөдөр бизнес эрхлээгүй ч иргэн бүр татварт хичнээн төгрөгөө суутгуулж,  хэдийг нь буцаан авч байгаа зэргээ хянаж, татварын хуулийн талаарх мэдлэгээ ч дээшлүүлж байгаа.  Татварын хууль бидэнд өдөр тутамд үйлчилдэг нэг ёсондоо хэрэглээний хууль болоод байгаа билээ.  Харин одоо Засгийн газар татварын хуулийг багцаар нь өөрчлөх төслийн хэлэлцүүлгийг эхлүүллээ.

 

Өнөөдрийн тухайд аж ахуйн нэгжүүд компанийн том жижиг хэмжээ харгалзахгүй улирал бүр буюу  жилд дөрвөн удаа тайлан өгдөг. Тэгвэл шинэчилсэн хуулиар 3 тэрбум төгрөгөөс дээш ашигтай бол жилд дөрөв, 3 тэрбум төгрөгөөс доош ашигтай бол хоёр удаа,  50 сая төгрөгөөс доош борлуулалтынорлоготой, хялбаршуулсан горимд шилжсэн бол 1 удаа тайлагнадаг болох гэнэ.  Мөн бүх аж ахуйн нэгжүүд орлого зарлагаа жилд дөрвөн удаа тайлагнаж, 10 хувиар татвар төлдөг.  Харин шинэчилсэн хуулийн төсөлд  жилийн борлуулалт 50 сая ₮-өөс доош, аж ахуйн нэгж өөрийн хүсэлтээр жилд 1 удаа тайлагнаж, нийт орлогын 1 хувиар татвар төлөх боломжийг олгож байна. Ингэснээр татварын ачаалал буурна гэж хууль санаачлагачид үзэж байгаа юм. 

 

Түүнчлэн ААНОАТ-ын хуулиар гадагшаа шилжүүлэх орлогоос суутгадаг 20 хувийн татварыг 15 хувь, Хөрөнгийн биржид гаргасан хувьцааны ногдол ашгийн орлогод 20 хувийн татвар суутгадаг байсныг 5 хувь,  хөрөнгийн биржээр бонд босгох замаар банк эх үүсвэрээ бүрдүүлсэн тохиолдолд суутгадаг 10хувийн татварыг 5 хувь болгон бууруулах юм.  Х тайлантай аж ахуйн нэгж улиралд 60,000 төгрөгийн тогтмол татвар төлөх зохицуулалт хийжээ.

 

Мөн орон сууцны татварын хөнгөлөлтийг 3 сая төгрөгөөс 6 сая төгрөг болгохоор тусгажээ. Ипотекийн зээлийн хүү, хөнгөлөлттэй зээлийн хүүгийн төлбөрийн зөрүүтэй тэнцэх татварын хөнгөлөлт үзүүлэхээр зорьжээ.

 

Татварын ерөнхий хуулийн төсөлд  бичил бизнес эрхлэгчийн тайлан гаргах аргачлалыг хялбаршуулжээ.  Хэрвээ  тайлангаа алдаатай гаргасан тохиолдолд нэг жилийн дотор залруулах боломж олгохоос гадна татварын газраас тодорхой зөвлөмж өгч байх гэнэ. Маргаан таслах ажиллагааг нэг шатаар шийддэг болох аж. Өнөөдөр татварын өртэй бол хоёр сарын дотор төлж барагдуулах заалттай. Үүнийг шинэчилсэн хуулийн төсөл  24 сар буюу хоёр жил хүртэл хугацаатай болгожээ.  Харин эрсдэлтэй өр төлбөрий түрүүлж хураах бол илүү татвар төлсөн нэгэнд  нэн түрүүн буцаан олгох юм байна. 

 

Татварын шинэчлэлийн хуулийн төсөлд ХХАОТ-ын   тухайд татварын ачааллыг нэмэгдэхгүй, нэг шатлалтай, 10  хувийн татвар төлөх одоогийн хууль хэвээр үйлчлэх юм билээ.  Харин  өнөөдрийн үйлчилж байгаа хуулиар оршин суугч бус  этгээд 20 хувийн татвар төлж байгаа. Үүнийг 15 хувь болгон  татвар бууруулахаар төсөлд тусгажээ. 

 

Ийнхүү татварын шинэчлэл хийснээр  эдийн засгийг хямралаас гаргах, иргэдэд учирсан дарамтыг бууруулах Засгийн газрын үйл ажиллагааны бодлогыг хэрэгжүүлж байгаа аж.  “Татварын хуулийг өөрчилснөөр хөрөнгө оруулалт бизнесийг дэмжиж байна. Татварын ил тод байдлыг хангана. Шударга татвар төлөгчийг дэмжинэ. Шинэчилсэн хуулиар аж ахуй  нэгжүүдийн үйл ажиллагаа явуулахад хэрэгжүүлдэг зардлыг бууруулна. Татвараа шударгаар төл гэж шаардаж байна. Харин зугатааж, зайлсхийсэн хүмүүст хариуцлага тооцно. Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр эдийн засгийг дэмжинэ”  гэдгийг Сангийн сайд онцолсон юм.

 

Хуулинд өөрчлөлт оруулж, татварын хувь хэмжээг бууруулснаар төсвийн орлого эхэн үедээ  буурсан үзүүлэлттэй гарах хэдий ч аж ахуйн нэгжүүд татвараас зайлсхийхгүй, шударгаар төлдөг болсноор цаашдаа орлого нэмэгдэж, эдийн засаг сэргэхэд дөхөм болох аж. Хамгийн гол нь татварын шинэчилсэн хууль олон улсын форумаас тавьдаг жишигт нийцүүлэн боловсруулсан байна.

 

Уг татварын шинэчилсэн хуулийн төслийг олон нийт, бизнесмэнүүд нааштай хүлээж авч байна лээ. Зарим бизнес эрхлэгчид хувийн оффис, орон сууцны түрээсийг  татварт хамруулах хуулийн зохицуулалт шаардлагатай гэсэн саналыг хэлж байсан.  Аж ахуй нэгж, иргэдийн тухайд ч төр, засгийн зүгээс ямар нэг татварын ачаалал,  хүнд суртал үзүүлэхгүй бол хувийн бизнесээ хөгжүүлж, улсдаа ч татвараа таатай төлөөд явчихна.

 

Ер нь төрийн зардлыг танасан ч төсөв хэмнэгддэггүй нь олон жилийн туршлагаас  харагдсан.  Харин татварыг бууруулснаар төсвийн орлого нэмэгдэх эсэх нь олон нийтэд үйлчлэх төрийн бодлогоос хамаарах юм.

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Татвараа багасгах хэрэгтэй. Харин татвар төлөгч аан-ийнхээ тоог нэмэх хэрэгтэй. Төлдөггүй олон иргэд , аан болохгүй явсаар байна. Нарантуул үахын өргөтгөлийн бөөний павилонууд сардаа л 200-400 сая хийж байна. Гэтэл улсад сардаа 60000 төгрөгийн татвар төлдөг. Ийм байж болохгүй ээ
2018-03-10
ококок:
төрдөө баярлалаа гэхэд болох л юм байна
2018-03-09
XXOAT hezeenees bolih veee olson jaahnaas maani arai aimshigtai luivardaad avtsan bailee shuu hurdan tsutslaad nuhuj uguurei turiin ner barisan deeremchidee
2018-03-09
Tulj bolnoo zuvhun shudarga tatvar avaach.
2018-03-09