П.Орхон дэлхийн чансааг тэргүүлж байна
2018-03-09

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос насанд хүрэгчдийн Азийн АШТ болон Шведэд болсон “Клиппан Опен” ОУТ-ийг харгалзан дэлхийн чансааг гаргав.

 

 

Энэ жилийн Азийн аварга, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон 22 оноотой 62 кг-ын жингийн дэлхийн чансааг тэргүүлж байна. Түүнээс гадна Монголын долоон бүсгүй дэлхийн чансаанд айрагдаж байна. Тодруулбал, ОУХМ Э.Нарангэрэл 50 кг-д 20 оноотой тав, Э.Сумъяа 53 кг-д 20 оноотой хоёр, Э.Даваачимэг 55 кг-д 17 оноотой гурав, А.Батцэцэг 57 кг-д 18 оноотой дөрөв, Б.Шоовдор 59 кг-д 18 оноотой дөрөв, Ш.Түмэнцэцэг 68 кг-д 19 оноотой гурав, гавьяат тамирчин О.Насанбурмаа 72 кг-д 16 оноотой гуравдугаар байрт бичигдэв.

 

Эмэгтэйчүүдийн 10 жингийн зургаад нь БНХАУ-ын бөхчүүд тэргүүлж байна. Үлдсэн дөрвөн жинд П.Орхоноос гадна Японы Саки Игараши, БНАСАУ-ын Пак Ён Ми, Финландын Петра Олли нар чансааг өнгөлж байгаа юм.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
зочин:
58кг жингийн бөх А,Батцэцэг АНУын виз мэдүүлэхдээ согтуу байж хөөгдөн гарч визээ авч чадсангүй
2018-03-09