Трамп ган, хөнгөн цагаанд импортын татвар ноогдуулахаар боллоо
2018-03-09

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай уулзахаа мэдэгдээд байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дахин нэг шийдвэрт гарын үсгээ зурсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Цагаан ордны тэргүүн ган болон хөнгөн цагаанд импортын татвар ноогдуулах шийдвэрт гарын үсгээ зуржээ. Дээрх бүтээгдэхүүний татварыг нэмсэн явдалд бизнес эрхлэгчид сэтгэл дундуур байгаа юм.

 

Трамп дээрх шийдвэрт гарын үсгээ зурсныха дараа “АНУ ган нийлүүлэгч зарим орнуудыг татвараас чөлөөлөх болно” гэж мэдэгджээ. Гэхдээ Америкт гангийн томоохон нийлүүлэгч Канад болон Мексикийг татвараас чөлөөлөхгүй гэв.

 

Ган болон хөнгөн цагаанд импортын татвар ноогдуулах шийдвэр энэ сарын 15-наас хүчин төгөлдөр үйлчлэх юм.

 

АНУ ган болон гангийн бүтээгдэхүүнд 25 хувь, хөнгөн цагаанд 10 хувийн импортын татвар ноогдуулах гэнэ.

 

Гэхдээ Ерөнхийлөгчийн энэхүү шийдвэр Бүгд Найрамдахчууд болон сөрөг хүчин Ардчилсан намынхны эсэргүүцэлтэй нүүр тулж эхэлсэн талаар “CNN” агентлаг мэдээлэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
SAIN BNA
2018-03-10