Хатгалгааны вакцин хийлгэсэн хүүхэд 10-15 жил өвдөхгүй
2018-03-09

Нийслэлийн бүх дүүрэгт энэ сарын 1-нээс эхлэн хоёр, дөрөв, есөн сартай хүүхдүүдэд уушгины хатгалгаа үүсгэдэг пневмоккийн эсрэг 13 цэнт вакциныг хийж эхлээд байна. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.

 

 

Нийслэлийн хэмжээнд одоогоор 500 гаруй хүүхэд уушгины хатгалгааны эсрэг вакцинд хамрагджээ.  Уушгины вакцины эхний тунг 2 сартай, хоёр дахь тунг 4 сартай, гурав дахь тунг 9 сартай хүүхдэд тус тус хийж байна.  Вакцины гурван тунг бүрэн авсан хүүхэд пневмококкоор үүсгэгдсэн уушгины хатгаа өвчний эсрэг 10-15 жилийн дархлаа тогтох боломжтой аж.  Иймд вакцинд товлосон хугацаандаа хамрагдах нь зүйтэй гэдгийг албаныхан сануулж байна.

 

Уушгины хатгалгаа нь 0-5 насны хүүхдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болсон. Манай улсад 2016 оноос эхлэн нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт, 2017 онд Баянзүрх дүүрэгт уушгины хатгалгааны эсрэг вакциныг нэвтрүүлж, 87.900 хүүхдийг дархлаажуулсан байна. Уг дүүргүүдтэй вакцин нэвтрүүлж амжаагүй байсан дүүргүүдтэй харьцуулахад хатгалгаагаар хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн тоо 40 хувиар буурсан судалгаа гарчээ.  Тодруулбал нийт уушгины хатгаа өвчтэй хүүхдийн өвчлөлийг  40 хувиар, хүнд хэлбэрийн хатгааг 25-30 хувиар бууруулсан байна.

 

Энэ онд 38,000 хүүхдийг 3 удаагийн тунгаар дархлаажуулахад шаардлагатай 110,000 хүн/тун вакциныг НҮБ-ын Хүүхдийн санд захиалж, 35,000 хүн/тунг хүлээж авсан бол үлдэгдэл 75,000 хүн/тун вакциныг хоёрдугаар улиралд багтаан авах аж. Вакцины зах зээлийн үнэ 1 хүн/тун нь 13-15 ам.доллар байдаг. Харин НҮБ-ын Хүүхдийн сангийн хөнгөлттэй үнэ болох 3,5 ам.доллараар худалдан авч байгаа юм. 

 

2019 онд  улсын хэмжээнд 74,300 хүүхдийг 3 удаа дархлаажуулахад 202,700 хүн/ тун вакцин, дагалдах хэрэгсэл, тээврийн зардалд 2,069,000,000 төгрөг шаардлагатай юм байна. 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Ингэж худлаа ярьж ард иргэдийг мунхруулахаа болиоч ээ. Тийм юм бол өөрсдийн хүүхдүүддээ тариач. Туршилтын тариа биз дээ. Харин ч энэ вакциныг тариулсан хүүхдэд эргээд мөрөг үр дагавар ихээр илэрдэг
2018-03-12
иргэн:
Эмч нарын мэдлэг Орчин үеийн эмийн мэдлэг энэ тэрээ сайжруулаачээ. Одоо эмч нарын "Энэ эмийг та уугаад үзнэ үү дээ" "Эсхүл тэр эмийн сангаас ийм эм аваарай" гээд аль үнэтэй эмээ авахуулахаа одоо болиочээ. Мөн зайлашгүй хэрэгцээтэй даралт, зүрхний эм зэргүүдийн үнийг их хөөргөж дээшлүүлж тогтоогоод улсаас түүнийг нь хямдруулж өгч байгаа зэргээ анхаараачээ. Шинэ сайд ирээд настангуудын эмний хөнгөлөлт авах нүсэр ачаалал, дараалалыг арай гайгүй болгох зохицуулалт хийж байгаа боловч зарим эмийн сангууд Тухайлбал БИШРЭЛТ дэлгүүрийн цаана байрладаг /нэрийн нь харсангүй/ эмийн сан зэрэг эмийн сангууд эм авсан НӨТ-н бичгээ өгөхгүй шивэхэд хүндрэлтэй байдаг тул сүүлд та ирж аваарай гэж настангуудад чирэгдэл учруулдаг зарим нь бүр угаасаа хямдхан өгч байгаа юм чинь НӨТ бичиг өгөхгүй гэдэг үүнийгээ нэг зохицуулмаар юм Тэгээд эмч нарын мэдлэг, урьдчилан сэргийлэх ажлаа сайн хийх, бага насны хүүхдүүдийн арчилгаа, эмийн сангуудад байгаа эмийнхээ чанар энэ тэрийг сайн анхаарч ажиллахгүй байж үр дүн бүр баталгаатай эсэн нь мэдэгдэхгүй янз бүрийн вакцин тарих, вакцины талаар эсрэг мэдээлэл, янз бүрийн туршлага хийж үр дүн энэ тэрийг эсрэгээр мэдээллээд байхад манайх янз бүрийн нэр өгөөд вакцинуудыг хар нялхаас нь тариад байгааг сайн ойлгохгүй байна.
2018-03-11
Zulaa:
Европын ихэнх орнууд вакциныг хийлгэхгүй гээд эсэргүүцээд эхэлсэн байхад манайд хийлгэж эхэлж байдаг мөн ч таарчээ. Хүүхдүүдэд туршилт хийж тоглох эрх та нарт байхгүй гээд эсэргүүцэх хэрэгтэй. Яг үнэндээ бол эмч нар өөрсдийн хүүхдүүддээ хийлгэдэггүй л юм байна лээ
2018-03-10
Хатгааны эсрэг вакцин гэж байдаггүй. Залхуугийн эсрэг вакцин гэдэгтэй яаг адилхан. Дэлхийн эм зүйн том корпорацуудын Монгол мэтийн буурай гуравдахь ертөнцийн улс дээр хийдэг вакцины цэвэр туршилт шүү. Бүү хууртагт.
2018-03-10
zochin:
ene abgai odoo bolivol taarna
2018-03-10
Зочин:
Ёстой худлаа хуцлаа даа. Юу болохыг хэн мэдэхгүй гэтэл тэр баталгааг та нар гаргадаг нь юм уу? Вакцин гэдэг юм үеийн үед хүмүүсийн дархлааг сулруулж байснаас хамгаалж байсан нь цөөхөн. Одоо энд тэндэхийн туршилтын вакцинуудыг хийлгэдэг ядуу үндэстэний нэг болсноо ойлгож монгол хүний өөрийнх нь дархлааг сэргээж дэмжих чиглэлээр өөрсдөө ажиллах хэрэгтэй.
2018-03-09
Хайран мөнгө энэ мөнгөөрөө эмнэлэг барих хэрэгтэй.
2018-03-09
Ийм балай юмаар хүмүүсийн тархийг яаж угааж чадаж байнаа цагаан халадтай алуурчингуудаа энэ чинь шал худал хугацаа дуусаж байгаа чанаргүй вакцинаар бизнес хийж байгааг чинь мэдэж байгаа шүү. Вакцин хийлгээд ямар ч вирусээр өвдөж болно, хатгалгаа хэзээ ч тусна. Энд энэ вакцин огт хамаагүй шүү
2018-03-09
Busad huuheduud yaah ve. Manai ohin 6 sartai hiilgemeer bn
2018-03-09
ай юу л яриад байна даа
2018-03-09