Манай бөх сэргээш хэрэглэсэн...БУРУУГҮЙ
2018-03-10

 

Сэргээш хэрэглэсэн таван бөхийн нэрийг өнөөдөр зарлаж, бөх сонирхогчдыг талцах сэдэв болов.  Олон нийтийн цахим сүлжээд байгаа сэтгэгдлүүдийг гүйлгэн харваас зарим нэг нь цолыг нь хураах хэрэгтэй гэж байхад нөгөө хэсэг нь сэргээш хэрэглэдэггүй бөх гэж хаана байна хэмээн мэдэмхийрч.

 

30 гаруй бөхөөс авсан шинжилгээнд 5 бөх эхний шалгалтаар унаад буй нь энэ юм. Хамрагдсан болоод бүдэрсэн бөхчүүдийг харахад сумын цолтойгоос эхлээд улсын цолтой нь ч байна. Тэгэхээр зургаан бөх тутмын нэг нь цол харгалзахгүй сэргээш хэрэглэж байна гэсэн үг. Хавтгайрчихаж л гэж ойлгоё. Эндээс тоймлон дүгнэвэл 512 бөх зодоглосон наадамд 80 гаруй бөх нь сэргээш хэрэглэдэг гэсэн тоо гарахаар.  Яг тийм гэсэн үг биш ч үгүй гэж үгүйсгэх боломжгүй дүр зураг.

 

 

 

Асуудлын гол нь яагаад сэргээш хэрэглэв? Үнэхээр хэрэглэх шаардлагатай юу? Энэ яриа эхэлмэгц үндэсний бөх бол их спорт биш энэ бол өв соёл гэж яриагаа эхлүүлээд, угаасаа бүгд л хэрэглэдэг гэж зөвтгөх хүмүүс цөөнгүй бий. Спорт биш гэвэл Монгол бөх юу болж таарах вэ? Спорт биш бол хөлийн цэцийн буруутай шийдвэрийг бүх нийтээрээ эсэргүүцэн жил дамнасан хэрүүл үүсгэж, зуны хоёр өдрийг халуун нар, бороо шороонд норон хатан байж үзэх хэрэг бий гэж үү. Бөхчүүд ч цолны төлөө ганцхан өдөр оюун ухаан, бяр тэнхээгээ шавхан барилдах хэрэггүй шүү дээ. Энд л монгол бөх нь спорт мөн гэдэг баталгаа оршиж байна. Товчдоо бол бөхчүүд аварга, арслан цолны төлөө тэнд хүч хөдөлмөрөө урсгаж, нөгөө талаас хэн түрүүлэх нь тодорхойгүй тэмцээнийг үзэгчид мөнгө төлөн үзэж байна. Энэ бол спорт гэдэг зүйлийг тавилттай жүжиг, хэн түрүүлэх нь тодорхой шоунаас ялгаж буй зүйл. Харин нэгэнт ингэж батлагдаж байгаа бол спортын талбар дахь өрсөлдөөн явагдаж, шударга байх ёстой нь зугтаах боломжгүй дэг жаяг. Дэлхийн аль ч орны, ямар ч түвшиндээ хөгжиж буй спортууд адил. Эс бөгөөс хүч хөдөлмөрөөрөө цол авсан бөхчүүд бусдынхаа сүүдэрт харлаж дуусах биз.

 

 

Одоо харин яагаад сэргээш нь спортод огт хэрэггүй зүйл вэ гэдгийг ойлгох гэж үзье. Спортын дэвжээнд баян, ядуугийн ялгаа огт гардаггүй. Хамгийн том жишээ нь, эх орны бахархал болсон жүдоч Н.Түвшинбаяр. Хэрвээ жүдо бөх Монгол бөхтэй адил сэргээшийн шинжилгээг бүх бөхөөс авдаггүй байсан бол бид олимпийн аваргатай болоо ч үү, үгүй ч үү. Олимпийн дэвжээнд чинээлэг орны тамирчид үсрэнгүй хөгжсөн лабораториудад гаргаж авсан эм бэлдмэлээрээ л өрсөлдөх байсан биз. Үүнтэй л адил, жилдээ ганц болдог наадам маань. Хүмүүс шударга өрсөлдөөнийг хүсэж үздэг. Харин сэргээш бол шударга гэдэг үгний эсрэг талд зогсох зүйл.

 

 

Харин энэ асуудлаас үүдээд монголчууд яагаад хоёр хуваагдав гэсэн асуултын хариу их энгийн. Өөрийн нутгийн бөх нь сэргээш хэрэглэсэн бол бүгд хэрэглэдэг шүү дээ гэсэн логикоор зөвтгөнө. Хүний нутгийн бөх хэрэглэсэн бол цолыг нь хурааж, манай бөх цол ахих ёстой гэж хандана.

 

Харин ийм хуваагдал бий болоод буйн хамгийн том шалтгаан нь МҮБХ гэх байгууллага. Барилдаан болгоноор шинжилгээ аваад байх зардал мөнгөний боломж хомс байж болох. Гэхдээ л барилдаан болгон дээр бүртгүүлсэн бөхчүүдийг сэргээшийн шинжилгээнд хамруулж байж энэ асуудлыг цэгцэлнэ.

 

 

Зөвхөн энэ 5 бөхийн наадмаар сэргээш хэрэглэсэн, үгүйдээ биш. Тэдний цолыг одоо хураах, хураахгүйдээ ч биш юм. Өнөөдрөөр л дуусах асуудал биш учраас маргаашийг л харж шийдэх хэрэгтэй.

 

Удахгүй 30 бөхөөс шинжилгээ авахад бүгдээрээ сэргээш хэрэглэсэн байдалтай, зохицуулалт байхгүй юм чинь үсрээд торгуулиад л өнгөрнө биз гээд зогсож байвал бид наадмаар юугаа үзэж, юугаа ярих вэ? Манай энэ өнөө жил Америкт гаргаж авсан сэргээш хэрэглэсэн гэнэ лээ, ай даа мөн ч бяртай байна даа... гэж хууч хөөрөхгүйн тулд хэзээ хэрэглэснээс үл хамааран тухайн жилдээ авсан бүх амжилтыг нь хүчингүйд тооцох нь л зүйтэй. Ер нь ч тэгээд сэргээш гэдэг бодис хүний биеэс бүрэн гадагшилж, задартлаа багагүй хугацаа ордог гэлцэх юм билээ. Түүнтэй адил Монгол бөхөд жилээс жилд газар авч буй энэ асуудлыг огт байгаагүй мэтээр мартагдаж дуустал багагүй хугацаа зарцуулах биз. Одооноос л эхлэхгүй бол оройтчих вий л гэж.

 

Б.Энх-Амгалан

 

 

Shuud.mn
Сонин хачин
Tdm:
Юугаа ч мэдэхгүй тэнэг сэтгүүлч вэ. Асуудлаа сайн судла. Худлаа мэдэмхийрхээ боль. Наадмын шинжилгээний хариу гарсан. сэргээш хэрэглэсэн бөх илрээгүй. Заалны барилдаануудаас авсан шинжилгээний хариу гарсан нь энэ. Барилдах эрхийг нь жилээр хас. Өөх зохмцуулалт байхгүй
2018-03-12
varane:
Нутаг нуг гэж балиар юм байна. Түрүүлсэн бөхөд ланд манд өгөх өө болмоор юм. Цол авсан бөхчүүд шагналыг багсагах хэрэгтэй. Тэгвэл үндэсний бөх найраа,допингны асуудалгүй болно.
2018-03-11
Допинг хэрэглэчихээд би ийм эм уусан тийм ч эмчилгээ хийлгэсэн гээд л залж өгөх юмаа сэргээшчид. Та нар юу уухаа хэнээр ч хэлүүлэхгүй мэдэж л байгааш дээ. Их спортоор хичээллэдэг нь хохирч бгаа байхгүй юу.
2018-03-10
zochin:
sergeesh yamar hamaatai yum, heregleh ni xereglen biz.
2018-03-10
zochin:
sergeesh yamar hamaatai yum, heregleh ni xereglen biz.
2018-03-10
Бат-Оршихын цолыг хурааж, барилдах эрхийг нь хас.
2018-03-10
хаха. МҮБХ наад шинжилгээг чинь сая цагаан сарын өмнө өөрсдийн мөнгөөр аваад гарсан хариу нь энэ шүү дээ. наадмаар авсан хариу гэж ойлгоод бичээд байх юм.
2018-03-10
Увс ялна какакакака. Маниа нөтгийн өкөй нь кав кав, ехэр нь ембүү гэж мээрдэг ем
2018-03-10
123:
Энэ зүйлд ганц л тайлбар хэлье. Үндэсний бөх бол спорт мөн ч бас их спорт биш учир доппингийн төрөл зүйлүүдээс аль алийг нь үндэсний бөхөд хэрэглэж бологүйг нь одоо нарийн тоирох хэрэгтэй. Тэрнээс биш их спорттой адилтган жижигхэн бэртэл гэмтлийн үед хэрэглэдэг эмийг оруулаад байвал утгагүй ш дээ.
2018-03-10
Овоо сурхий эхэлж байгаад суулдээ балайраад явчихлаа.хэрэв наад хэлж байгаагаар чинь жилийн турш шагналыг хураах юм бол яриад байгаа шударга есны чинь ногоо талд гарчих юм биш уу их мэдэгч гуай! Цол авахдаа шалгалт огоод хэрэглээгуй байхад авсан цолыг нь дараагийн уйлдлээр хураадаг ес дэлхийн хаана ч байхгуй..тэгвэл энэ чинь геноцидээс ялгаагуй юм болно.Увсын бохийн л эсрэг бичиж байгаа 17-р зуунд ойрадуудад ялагдсанд хорсол тээж явдаг Халхуудын 1 нь л байна.Сухбатын цолыг бас хураах хэрэгтэй тэгвэл!
2018-03-10